Хайрын 7н ХуульЗагвар
Хайр мөнхийнх байдаг
Бурхан таныг тухайн цаг үедээ амьдраасай гэж хүсдэг. Энэ дэлхий дээр амьдрахдаа хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх хором мөч бүрийг таашаагаасай гэж Тэр хүсдэг боловч таныг мөнхийн хараатайгаар амьдраасай гэж Тэр хүсдэг.
Саяхан би видео бичлэг дээрх америк хөл бөмбөгийн тэмцээн үзэж байлаа. Тэр тэмцээн хэрхэн өндөрлөхийг би сайн мэдэж байсан, учир нь дахин тоглуулахаасаа өмнө мэдээгээр эцсийн оноог би үзсэн байлаа. Манай баг хожсон! Ялалт манай багт байгааг аль хэдийнээ мэдсэн нь тэмцээн үзэх мэдрэмжийг тэр чигээр нь өөрчилсөн.
Тэмцээнийг үзэж байх явцад, манай баг хожигдох үе байсан. Тэр үед би өөрөө өөртөө,Яанаа! Хожигдож байна шүү дээ! Гүйцэж чадахгүй л байх даа. Энэ тийм ч сайнаар эргэхгүй л байх шүү.
гэж хэлж байсан.Тэр үед би гэнэт ухааран, Хүлээгээрэй! Төгсгөл ямар байх нь аль хэдийнээ тодорхой болсон. Хожил ирэх нь тодорхой. Бид аль хэдийнээ хожсон шүү дээ!
Эсрэг баг оноо авах үед, үзэхэд тийм ч таатай байгаагүй хэдий ч эцсийн үр дүнг нь би мэдэж байсан учраас би зүгээр л инээмсэглэн байлаа.
Та бид амьдралд дээшлэх, дордох бүхий л үеийг туулдаг. Ялалт мэт өдрүүд байхад, ялагдах мэт өдрүүд ч бас байдаг. Хүнд хэцүү өдрүүдэд эргэн тойрноо хараад санаагаар унахад амархан байдаг. Болж бүтэх зүйл байхгүй мэт санагдах нь амархан байдаг.
Бурханы мөнхийн амлалтын үнэнээс таныг тайвшралыг аваасай гэж би хүсч байна. Түүхийн төгсгөл нь аль хэдийнээ бичигдсэн, бөгөөд бид аль хэдийнээ ялсан!
Есүс ялалтыг аль хэдийнээ Өөрийнхөө болгосон. Түүнд итгэх итгэлээр дамжуулан, Тэрээр бүх зүйлийг зөв байрлалд нь оруулан, бүхнийг шинэчлэх болно гэдэгт бид баттай итгэж болно. Бид Түүнтэй, бас хайртай бүх хүмүүсийнхээ хамтаар мөнхийн мөнхөд баярлан цэнгэх болно.
Хайр бол зүгээр л сайхан төгсгөлтэй түүх биш юм. Хайр бол төгсгөл үгүйтүүх мөн!
Есүс бусдыг хэрхэн хайрладагтай адилаар бид бусдыг тийнхүү хайрлах сонголтыг хийх үед дэлхий ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөх болно. Бусад хүмүүс танд хэрхэн хандаж байгаа шиг бусдад тийнхүү бүү ханд; Бурхан танд хэрхэн ханддагтай адилаар бусдад тийнхүү ханд. Есүсийн таныг гэсэн хайрыг хүлээн ав, харилцаанууддаа Есүсийн үлгэр жишээг үзүүлдэг нэгэн бай. Есүс энэ дэлхийг хайраараа өөрчилсөн, Тэрээр та биднийг ч бас үүнийг үргэлжлүүлээсэй гэж хүсдэг. Тэр танд шинэ зүрх сэтгэл, шинэ амьдралыг өгөхийг хүсч байдаг.
Энэ амьдралаас мөнхийн амьдрал руу алхах үед тань хайр л хамгийн гол чухал зүйл байх болно. Хайраар дүүрэн зүрх сэтгэлтэйгээр амьдар. Үүний үр дүн ямар байх нь таныг үнэхээр алмайруулах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.
More