Хайрын 7н ХуульЗагвар

7 Laws Of Love

7-с 3 дахь өдөр

Хайр үнэнийг өгүүлдэг

Үнэн биднийг чөлөөлөх хүчийг агуулдаг хэмээн Есүс Бичээс дээр хэлсэн нь үнэхээр алдартай хэллэг бөгөөд Түүний үгс шүүхийн танхимд, кинонд, тоо томшгүй олон газарт хэлэгдсэн нь бий. Энэ нь үнэхээр сайхан бодол хэдий ч энэ бол үнэхээр хүчирхэг үнэн мөн. Нууцаа хүлээн зөвшөөрөх зүрх зоригийг бид олох үед бидний амьдралд эсвэл хайранд маань саад болох зүйл гэж нэг ч үгүй.

Гэрлэлтийн харилцааны динамикын хувьд энэ зарчим ямар үнэн болохыг тоо томшгүй олон удаа би харсан. Ямар ч эрүүл харилцаанд итгэл гэдэг амин чухал зүйл хэдий ч гэрлэлтийн хувьд хүрээ нь хамаагүй өргөн байдаг. Гэрлэлт бол төгс нэгдэл, ил тод байдал харилцаа байхаар Бурханаар бүтээгдсэн, тиймээс ямар ч төрлийн худал хуурмаг нь гэрлэлтийн гэрээний суурийг гэмтээх болно. Би хосуудад ихэнхдээ ийнхүү хэлдэг, "Гэрлэлт тань бие биедээ итгэх итгэлээс чинь хүчирхэг байж хэзээ ч чадахгүй."

Хэрэв гэрлэсэн хосууд бие биедээ итгэж чадахгүй бол тэд хэзээ ч бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Эхнэр, нөхрүүд нэг шувууны хоёр далавч мэт хамтдаа аливааг хийж гүйцэтгэх ёстой; хэрэв тэд бүрэн утгаараа хамтрагчид мэт ажиллаж чадахгүй бол гэрлэлт хэзээ ч далавчаа дэлгэн нисч чадахгүйд хүрэх болно. Итгэл л үүнийг боломжтой болгодог. Бид итгэлийг нууцаар солих үед гэрлэлтийн маань өсөлтийг хязгаарлах үл үзэгдэгч хаалтыг бид барьж босгож байдаг. Нууж хаах нь ойр дотно байдлын дайсан мөн.

Асуудал нуугдмал байх үед, үүнийг засахын тулд таны хийж чадах зүйл гэж нэг ч байхгүй. Энэ нь нэгэнтээ ил болох тэр л үед эдгэрлийн үйл ажиллагаа эхлэх боломжтой болдог.

Бид өөрсдийгөө толинд харж өөрсдийнхөө гэмээ мөн Бурханы нигүүлсэл бидэнд ямар их хэрэгтэй болохыг хүлээн зөвшөөрөх хүртэл бид өөрсдийгөө эсвэл бусдыг хайрын дурангаар хэзээ ч харах боломжгүй. Бид хайрлагдахааргүй хүмүүсийг хайрлах зүрх сэтгэлтэй байгаасай гэж Бурхан хүсч байдаг учир нь Бурхан үүнийг бидний төлөө ч бас үйлдсэн. Бидний хайрлагдвал зохих байснаас хамаагүй илүүгээр Тэр биднийг хайрласан бөгөөд үүний адилаар бусдыг хайрлахад Тэр биднийг дууддаг.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

7 Laws Of Love

Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.

More

Пастор Дэйв Виллис, Томас Нелсон нарт энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгү мэдээллийг http://bit.ly/2jyBPHD -с үзнэ үү