Хайрын 7н ХуульЗагвар
Хайр нь хариуцлагыг шаарддаг
Хайр нь хариуцлагыг шаарддаг бөгөөд хариуцлага нь гарцын стратегиа орхихыг шаарддаг.
Гарцын стратегиа орхих жишээнүүдээс миний хамгийн дуртай жишээнүүдийн нэг бол эш үзүүлэгч Елиша мөн. Хуучин гэрээн дэх 1 Хаад ном Елишагийн гайхамшигт түүхийн он цагийн дарааллаар өгүүлдэг. Бурхан Елишаг үйлчлэлийн амьдралд дуудсан хэдий ч дуудлагаа хүлээн зөвшөөрөх нь одоогийн ажлаа орхих гэсэн үг гэдгийг Елиша ухаарсан байлаа. Тэрээр Бурханыг хайрлах хайр, нэрд гарах болон гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлын хэрэгцээнийн хооронд сонголт хийх шаардлагатай болжээ.
Елиша тариаланч гэр бүлээс гаралтай тариаланч нэгэн байв. Түүний мал сүрэг, тариалангийн тоног төхөөрөмжүүд нь гэр бүлийнх нь амьдралын хэв маяг, түүний удам угсаа, орлогынх нь илэрхийлэл байлаа. Үйлчлэл дэх түүний шинэ амьдралын хэв маяг тохь тухгүй болох үед бодол санааны тохь тухтай гарцыэ стратегийн сорилтоос Елиша татгалзсан аж. Елиша тэр чигээрээ Бурхантай хамтрагч нь болохыг хүссэн.
Өөрийнхөө шинэ дуудлагыг нэг мөсөн тэмдэглэх, Бурханд зориулах зориулалтаа олон нийтэд ил болгох үүднээс, Елиша маш өвөрмөц үдэшлэг хийжээ. Тэрээр бүх мал сүргээ шатаан, тариалагийн бүх тоног төхөөрөмжүүдээ шатааж байхдаа мал сүргийнхээ махыг шарсан. Тэрээр бэлгэ тэмдгийн утгаар, бодитоор гарцын стратегиа шатаажээ.
Тэр шөнө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ шинэ адал явдлаа тэмдэглэх үед нь тэрээр гэртээ буцаж ирэхгүй гэдгийг нь бүх хүмүүс мэдэж байлаа, учир нь гэртээ иргэж ирэх юу ч түүнд үлдээгүй аж. Тэрээр сорилтуудыг бүгдийг нь үгүй хийсэн. Тэрээр гарцын стратегийг арилгажээ. Түүний Бурханыг хайрлах хайр нь эрс зориулалтыг гаргахад хүргэжээ.
Бурхан Елишагийн зориулалтыг хүндэтгэв. Елиша Израилийн түүхэн дэх хамгийн чухал сүнслэг удирдагчдын нэг нь болжээ. Түүний Бурханыг гэсэн хайр, итгэл, үүрэг хариуцлага нь дэлхий даяарх хүмүүсийг зоригжуулсаар байна.
Хайр үүрэг хариуцлагад үндэслэсэн үедээ цэцэглэдэг. Таны хайр бол зүгээр л хувирамтгай мэдрэмж биш; энэ нь хамтдаа хуваалцах ирээдүйн амлалт гэдгийг хайртай хүмүүстээ мэдүүл. Хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлагын талаарх ойлголтыг гүн гүнзгийгээр олж ав, мөнхийн хайр үндэслэх эрүүл хөрсийг та боловсруулах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.
More