Хайрын 7н ХуульЗагвар

7 Laws Of Love

7-с 5 дахь өдөр

Хайр нигүүлслийг санал болгодог

Есүс хайрын, үнэний төгс биелэл байсан. Тэрээр хэзээ ч худал хэлж үзээгүй хэдий ч Тэрээр хэзээ ч үнэний хувьд харгис эсвэл шүүмжлэгч Нэгэн байгаагүй. Түүний амнаас гарсан үг бүр нь хайраар дүүрэн байсан, тиймээс үнэн үг гашуун ч гэсэн Тэрээр хэний ч итгэлийг алдаагүй.

Есүсийг цаазаар авах ял авсны дараа дагалдагчид нь ижил үйлийн үр унах вий гэсэн айдсын үүднээс бүгд тарж бутарцгаажээ. Гэсэн хэдий ч Петр эзэнд нь юу тохиолдохыг харахын тулд Есүсийг нууцаар дагах шийдвэр гаргасан. Бусад хүмүүс түүнийг таних үед Есүсийг огт танихгүй хэмээн ууртайгаар хариулж байв. Есүст хамгийн ихээр хэрэгтэй үед, Перт Түүнээс урвасан.

Энэхүү үйлдлээсээ болж сэтгэл нь шархалсандаа Петр гадагш гарч гашуунаар уйлжээ. Тэрээр өөрөөсөө маш ихээр ичсэн байсан бөгөөд магадгүй Есүс ч бас түүнээс ичиж байгаа байх гэдэгт тэрээр итгэсэн байв. Дараагийн өдөр нь Есүс загалмай дээр нас барсан бөгөөд Петр ингээд л төгслөө гэдэгт мөн насан эцэслэтлээ тэрхүү ичгүүрийн хамтаар амьдрах болно гэдэгтээ эргэлзээгүйгээр итгэсэн байлаа.

Гэвч эдгэрэлд хүрэх арга замыг хайр үргэлж олгож байдаг.

Есүс үхлийг ялж, амилсныхаа дараа тэр Петрт үзэгдэв. Наран мандах тайван амгалангийн үеэр Есүс эрэг дээр санамсаргүй өглөөний цай хийж байх үед, загасчлалаар явж байсан Петр Аврагчтайгаа уулзахаар завин дээрээс үсрэв.

Петр эрэг рүү гарахад Есүс түүнд гурван удаа ингэж асуулаа: "Петр, чи надад хайртай юу?" Тэр болгонд Петр “Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь та мэднэ. ” Тэгэхэд Есүс: "Дараа нь миний хоньдыг тэжээ" гэсэн

Ижил асуултыг гурав дахь удаагаа асуухад Петр гомдсон боловч тэр мөчид Есүс хайраа харуулж байсаныг ойлгоогүй бөгөөд тэр бол бидний нүглийг арилгах хүч байсан юм. Петр Есүсийг гурван ч удаа үгүйсгэсэн бөгөөд одоо Есүс Петрийг хайрлах хайрыг гурван удаа бататгахын тулд нигүүлслийг нь сунгаж байсан.

Юу туулж өнгөрснийг би мэдэхгүй. Таныг хэр их өвдөж, яаж урвасаныг мэдэхгүй, мөн бусдаас урваж, бурууг үйлдсэн эсэхийг мэдэхгүй. Миний мэдэх зүйл бол Бурхан таныг хайрладаг. Бурхан танд ивээл нигүүлсэлийг санал болгодог бөгөөд энэ ивээлийг өөртөө шингээж, бусдад хуваалцаасаа гэж хүсч байна.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Laws Of Love

Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.

More

Пастор Дэйв Виллис, Томас Нелсон нарт энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгү мэдээллийг http://bit.ly/2jyBPHD -с үзнэ үү