Хайрын 7н ХуульЗагвар
Хайр эдгэрлийг авч ирдэг
Есүс бол хайрын бие махбодын биелэл байсан, тиймээс ч Тэрээр эдгэрлийн биелэл байсан гэдэг нь ойлгомжтой харагддаг. Тэрээр хаа ч явсан хоёр гол арга замаар хүмүүсийг хайрлан, эдгээсээр иржээ: Үгээрээ болон гар хүрэх байдлаар.
Харилцаандаа хайр, эдгэрлийг идэвхижүүлэхийн тулд бид ч үүний нэгэн адилаар үйлдэх боломжтой.
Өнөөдөр урмын үг хэрэгтэй байгаа хайртай хүнийхээ амьдралд эелдэг үгийг хэлэхэд бэлэн бай. Урамшуулах мессэж илгээ эсвэл үүнээс хамаагүй илүүтэйгээр утсаа авч тэдэн рүү залга. Өөрийнхөө хайрыг хэлж амжаагүй таамаглал битгий болго. Хайртай хүмүүстээ та хэр зэрэг хайртай болохыгоо илэрхийл учир нь таны үгс, үйлдлүүд тань үүнийг тодорхой болгох болно.
Есүс бидэнд эдгээх хүч чадлынхаа талаар олон жишээг Библид бичсэн. Хамгийн алдартай уулзалтуудын нэг нь олон жилийн турш цус алдаж байсан нэгэн эмэгтэйтэй холбоотой байв. Түүний биеийн байдал нь өвчтэй байсан төдийгүй соёлын хувьд түүнийг нийгмээс хөөн зайлуулжээ. Тэр бие махбодийн болон харилцааны аль алинд нь зовлонтой байсан. Есүстэй учрах нь түүний хувьд бүх зүйлийг өөрчлөх өөрчлөлт байсан: Есүс түүнийг эдгээсэн, гэхдээ тэр зөвхөн биеийг нь эдгээж өгөөгүй. Түүний хайр түүний сэтгэлийг эдгээсэн. Тэрээр түүнийг хүн гэдгийг дахин баталжээ. Тэрээр түүнд хязгааргүй үнэ цэнэтэй гэдгийг нь сануулсан. Тэрбээр өөрийн өргөж авсан гэр бүлийн гишүүн гэж түүнд хандсан. Тэр түүнийг гараараа болон үгсээрээ эдгээв. (Марк 5:34)
Эдгэрэлт нь харилцаанаас бий болдог. Бурхан Түүнээс хол биш гэдгийг сануулахын тулд Есүс энэ эмэгтэйг миний "охин" гэж хэлжээ. Тэр Бурханы гэр бүлд багтсан юм. Есүс түүний бие махбодийн хэрэгцээнд санаа тавьдаг байсан бас харилцааныхаа хэрэгцээг хангахад цаг зав гаргаж байсан. Тэр та бид хоёрын төлөө адил зүйлийг хийдэг.
Есүстэй тулгарах нь үргэлж эдгэрэлтийг авчирдаг. Хайр байх үед эдгэрэлт байдаг. Энэ үргэлж гайхамшигтай харагддаггүй ч, гэхдээ энэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг.
Есүс бол хүссэн зүйлээ танд өгөх лонхонд байдаг сав, автомат машин биш. Түүний төлөвлөгөөнүүд нь таны амьдралын төлөвлөгөөнүүдээс хамаагүй дээр юм. Хайрын авчирдаг эдгэрэл нь таны бодож байснаас огт өөр харагдаж байж болох ч үүрд мөнхөд байх нь таны сайн сайхан, Бурханы алдарын төлөөх яг хэрэгтэй зүйл нь юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.
More