Хайрын 7н ХуульЗагвар
Хайр өөрийн амь биеийг үл хайрлан золиос гаргадаг
Дэлхийн 2-р дайны талаарх-Кино академийн шагнал хүртсэн Байлдагч Райныг аварсан нь хэмээх кинонд тулаанд ах нар нь амиа алдсан залуу цэрэг (байлдагч Райн)-ийн талаарх түүхийг өгүүлдэг. Бүх хөвгүүдээ алдах шаналалаас түүнийг эр бүлийг аврах үүднээс түүнийг аварч, гэрт нь буцаах үүрэг даалгаврыг засгийн газар зохион байгуулдаг. Аврах багийг энэ нь үнэхээр буруу санаа гэдэгт итгэдэг нэгэн мэт цэргийн ахмад удирдав.
Киноны төгсгөл хэсэгт, ахмад үүргээ биелүүлж байхдаа үхлийн шарх авдаг. Тэрээр үхэж байхдаа, цэргийн нүд рүү эгцлэн хараад, "Үүнийг олж ав! Олж ав." Хэдэн арван жилийн дараах дүр зураг кинонд гардаг бөгөөд Байлдагч Райн хөгшин настай болсон бөгөөд тэрээр ахмадын булшин дээр зогсож байгаагаар гардаг. Эдгээр үгс түүний чихэнд энэ олон жилийн туршид хоногшсон байсан бөгөөд бүхий л амьдралынхаа туршид "олж авахаар" хичээсээр ирсэн хэдий ч тэрхүү шаардлагад хүрсэн эсэхээ тэрээр хэзээ ч мэдэж чадахгүй. Тэрээр булшнаас хүлээн зөвшөөрлийг эрэн гуйх хэдий ч, ямар ч хүлээн зөвшөөрлийг олж авч чаддаггүй.
Ихэнх хүмүүс өөрсдийгөө Есүст итгэдэг гэж боддог хэдий ч Түүний загалмай дээр хийсэн зүйлийг тэд ямар нэгэн зүйл хийж байж олж авах ёстой гэж итгэдэг. Сайн мэдээ гэвэл энэ байна: Есүс тэр загалмай дээр хадагдан, таныг аврахын төлөө нас барж байх үедээ эцсийнхээ амьсгалаар "Үүнийг олж ав" гэж хэзээ ч хэлээгүй. Үүний оронд Тэр юу гэж хэлснийг та мэдэх үү? Тэрээр, "Гүйцлээ!" гэж хэлжээ.
Та үүнийг олж харж байна уу? Гүйцлээ. Энэ нь дууссан, гүйцэт хийгдсэн, дуусгавар боллоо гэсэн үг! Энэ бол Бурханы нигүүлслийн бэлэг мөн. Есүс хийвэл зохих бүх ажлыг аль хэдийээ хийгээд дуусгасан. Байгаа бүхнээ шавхаад олж авах гээд хичнээн хичээсэн ч та үүнийг хийх ямар ч боломжгүй бөгөөд Бурхан таныг үүнийг хийгээсэй гэж хэзээ ч хүсээгүй.
Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно (Ром 10:9) гэж Библи дээр хэлсэн байдаг. Энэ нь олж авбал зохих үүрэг хариуцлага биш; энэ нь итгэлээр хүлээн авбал зохих танд зориулсан бэлэг юм. Аврагч руугаа хандан гараа сунга, Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Тэрээр хийвэл зохих бүхий л ажлыг аль хэдийнээ хийсэн бөгөөд Тэрээр үүнийг таныг гэсэн хайрын үүднээс үйлдсэн. Гүйцлээ.
Хайртай хүнийхээ төлөө таны гаргасан хамгийн агуу золиос юу байсан бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг өгч байна. Хайрыг улам илүүгээр ойлгон, бусдыг хайрлаж эхлэх үед та жинхэнэ хайрын гоо үзэсгэлэнг шинэ, гүн гүнзгий арга замуудаар та мэдрэх болно.
More