Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан Загвар

Wisdom From Old Testament Stories

5-с 4 дахь өдөр

Натан Давидыг зэмлэв 

2 Самуел 11-р бүлэг дэх Давид хааны түүх бол цочирдол, санал зөрөлдөөн болоод гэмээр дүүрэн түүх юм. Энэ түүхийг унших үедээ та сүйрлийг асар холоос олж харан, "Хөөе Давид аа, түүн рүү бүү хар! Тэр аль хэдийнээ гэрлэсэн эмэгтэй! Энэ зүйл тийм ч сайнаар эргэхгүй шүү!"гэж хашхирмаар санагдах байх. Гэвч түүх хэрхэн өрнөхийг мөн хувиа хичээсэн нэг хүний үйлдлээс болоод олон хүний амьдрал хэрхэн сүйдэхийг харах л бидний хийж чадах зүйл аж. Давид зөв газарт, зөв цаг хугацаанд байсан бол түүний Батшебатай үйлдсэн зүйл болохгүй байж болох л байлаа. 

Бид гэмдээ гүн нэвчсэн байх үед үүнд маш гүн орчихсон учраас бид энд байгаа гэдгийг ухаарахад хэцүү байх нь элбэг байдаг. Энд л биднийг байлгасаар байхыг сүнсний дайсан маань хүсдэг. Тэр бол бүхий л худлын эцэг бөгөөд зохиогч нь тэгэхээр тэр яагаад энд биднийг байлгасаар байхыг хүсэхгүй гэж? Энэ л үед бид зөв хүмүүсийг амьдралдаа байлгах нь чухал билээ. 

Давид хааны амьдралд бурханлаг эр болох Натан гэдэг хүн байв. Натан бол эш үзүүлэгч бөгөөд Давидын амьдралд үнэнийг өгүүлэгч нэгэн байжээ. Тэр Батшебатай болсон зүйлийг яаж эргэхийг нь хараад, Давид хууртагдсан болохыг нь олж харсан. Түүний анхаарлыг татахын тулд Натан ямар нэг зүйлийг хийх шаардлагатай байсан тиймээс тэр түүнд нэгэн түүхийг өгүүлдэг (2 Самуел 12:2-4). Натаныг ярьсны дараа Давид уурлан хилэгнэж, тэр хүнээр хийсэн зүйлийнх нь төлөөх төлөөсийг төлүүлэхийг хүсжээ. Тэр л хоромд Натан, Давидад, "Тэр хүн нь та билээ!" гэж хэлдэг. Тэр үргэлжлүүлэн ярьсны эцэст хэдэн эшлэлийн дараа Давид, "Би Эзэний эсрэг нүгэл үйлдлээ" (2 Самуел 12:13) гэв.

Энэ таагүй түүхэн дэх үзэсгэлэнтэй хэсэг нь гэвэл Натаны буруушаалаас Давид өөрийгөө хамгаалаагүй нь юм. Тэр шалтаг хайгаагүй, тийм ч сүртэй том зүйл биш ш дээ ч гэж аяглаагүй. Натан гэмийг Давидад сэрэмжлүүлсэн, тэр гэмээ ухаарсан улмаар тэр Бурханы өмнө гэмшив. 

Бид бүгд л орох зохисгүй нөхцөл байдалд орох нь бий. Заримдаа бид сүнслэг байдал болоод ёс суртахууны хувьд залхууралд орж улмаар буруу замаар будаа тээх нь ч бас бий. Бусад үедээ бид гэм рүү толгойгоороо түрүүлэн шумбадаг бөгөөд хором бүрийг таашаах нь ч бий. Гэмд хэрхэн хүрснээс үл хамааран бид өөрсдийнхөө хэзээ ч хийхгүй гэж бодож байсан зүйлээ хийх нь элбэг байдаг. Үүнээс зайлсхийх хамгийн шилдэг арга зам бол зөв хүмүүсийг амьдралдаа байлгах юм. 

Гэмийг маань хэлэхээс айдаггүй найзууд.
Хүндлэл хүлээх сонголтыг хийхэд туслах найзууд.
Бидний төлөө бас бидэнтэй хамт залбирдаг найзууд.
Бидэнтэй үргэлж санаа нийлээд байдаггүй найзууд.
Гэрлэлт, гэр бүлийг маань дэмждэг найзууд. 
Есүстэй улам адилхан болохыг уриалдаг найзууд.

Амьдралд бурханлаг нөлөө үнэхээр дутагддаг учраас бидэнд ийм нөлөөлөл хэрэгтэй. Амьдарч буй нийгэм маань буруу нөлөөллөөр дүүрэн тиймээс бидний амьдралд хамгийн чанга дуу хоолойгоор өгүүлэх хүмүүс Бурханы Үгэнд бат суурилагдсан, хүчтэй, бурханлаг зан чанартай, ёс суртахууны луужинтай байх ёстой. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Wisdom From Old Testament Stories

Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.