2Самуел 12:1-14

2Самуел 12:1-14 АБ2013

Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв. Баян хүн нь үлэмж их хонь болон үхэр сүрэгтэй байжээ. Харин ядуу нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанж. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины нь адил байв. Гэтэл баян хүнийд аянчин иржээ. Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй. Харин тэрээр ядуу хүний охин хургыг авч, өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ гэв. Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж Натанд —ЭЗЭН амьд! Үүнийг үйлдэгч нь үхэг. Тэр хүнд өрөвдөх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас охин хурганы төлөө тэрээр дөрөв нугалж төлөх ёстой гэв. Тэгэхэд Натан, Давидад —Тэр хүн нь та билээ! Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ. Бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг өвөрт чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг даатгасан нь Би билээ. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан! Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав. Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ. Бас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би гэрийнхний чинь дотроос чиний эсрэг бузар хөнөөлийг гаргана. Би чиний нүдэн дээр эхнэрүүдийг чинь авч хөршид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно. Чи энэ явдлыг нууцаар үйлдсэн бол, харин Би хамаг Израилийн өмнө, гэгээн цагаан өдөр үүнийг гүйцэлдүүлнэ” гэсэн гэж хэлэв. Тэгэхэд Давид, Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдлээ гэв. Натан, Давидад —ЭЗЭН чиний нүглийг тайлсан тул чи үхэхгүй. Гэлээ ч хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ гэлээ.

2Самуел 12:1-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна