Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан Загвар

Wisdom From Old Testament Stories

5-с 1 дахь өдөр

Балаамын илжиг 

Хуучин гэрээн дэх Тооллого номд Израилийн арван хоёр овог аймаг, тэдний уг гарлынхны тоо хэмжээгээр зогсохгүй, өөр түүхүүд ч бас байдаг. Нэгэн эр ба түүний илжигний талаарх түүх 22-р бүлэгт гардаг. Энэ гүн ойлголт бүхий түүх ийнхүү өрнөдөг:

Израилийн хөвгүүд хөдөлж, Моабын тал газарт буудаллав. Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв! Тиймээс, Моабын хаан Балак элч Балаамыг дуудуулав. Бурханы хайртай ард түмэн болох Израильчуудыг хараагтун гэдэг хүсэлтийг Балак Балаамаас хүссэн. Балаам, ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ.

Дараагийн эшлэлд, Бурхан Балаам дээр ирэхэд нь Балак Балаамаар юу хийлгэхийг хүссэн болохыг Бурханд хэлсэн ч Израильчуудыг бүү хараа гэж Бурхан түүнд хэлсэн. Тиймээс Балаам хаан руу хүн явуулж тэднийг хараахгүй гэдгээ хэлүүлжээ. Энэ нь хаанд тийм ч их таалагдаагүй учраас үүнийх нь хариу болгон хүссэн бүхнээр нь Балаамыг хахуульдах гэж оролдов. Гэсэн хэдий ч Балаам үүнд соригдоогүй. Бурхан хамт яв гэж түүнд хэлсэн учраас Бурханы чиглүүлгийг хүлээх ёстой байсан хэдий ч маргааш нь Балаам хааны түшмэдтэй хамт явжээ. 

Балаам өглөө босоод, илжгээ эмээллэн унаж, Моабын түшмэдтэй хамт явав. Замд нь Эзэний тэнгэрэлч зогсож байсан хэдий ч зөвхөн илжиг л Түүнийг олж харав. Цочирдсондоо илжиг зохисгүй аяглаж эхэлсэн нь Балаамыг төөрөгдүүлжээ, учир нь тэр тэнгэрэлчийг олж харж чадахгүй байсан. Балаам асар ихээр бухимдан илжгийг гурвантаа цохив! Энэ л хоромд огтхон ч төсөөлөөгүй байсан дараах зүйл болдог: илжиг ярьдаг. 

Илжиг, Балаамд, "Өнөөдрийг хүртэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд ингэж хандах зуршилтай байсан гэж үү? гэхэд тэр, "Үгүй" гэлээ.
Тооллого 22:30 АБ2013

ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харсан бөгөөд эцэстээ түүний амь аврагддаг. Ярьж буй илжигний түүхээс бидний сурах боломжтой хэдэн зүйл байна: 

Бурхан төсөөлөөчгүй байсан хүмүүсийг ашигладаг
Балаамын талаар бага зүйлийг л бид мэднэ. Тэр Бурханыг таньж мэддэг нэгэн байсныг л бид мэднэ (Тооллого 22:8). Түүний хийвэл зохих зүйл энэ л байхад хангалттай байв. Эцэг эх, хань ижил, бизнес эрхлэгч эсвэл багш байхаар Бурханы дуудсан ажилд тохирсон хүн гэж та өөрийгөө үзэхгүй байж болох юм. Үүнийг хийлгэхээр Бурхан таныг дуудсан л бол үүнд шаардлагатай бүхнээр Бурхан таныг тоноглох болно. Таны чадвар чадамжаас илүүтэйгээр ашиглагдахад бэлэн байдал тань Бурханд чухал байдаг. Ашиглагдах хүсэлгүй чадвартай хүнээс илүүтэйгээр ашиглагдахад бэлэн тийм хүсэлтэй хүнээр дамжуулан Бурхан асар ихийг гүйцэлдүүлдэг. 

Бурхан төсөөлөөчгүй нөхцөл байдлыг ашигладаг 
Түүний анхаарлыг татахад Бурхан илжгийг ашиглав. Зүгээр л нэг ашиглаад зогсоогүй харин илжигний амыг нээсэн! Энэ нь Балаамын амийг аварчээ. Таныг болоод таны туулж гарсан ямар ч нөхцөл байдлыг Бурхан ашиглахыг хүсдэг. Тэр таны үзэж туулсан зүйлийг ашиглана гэдэг инээдтэй сонсогдож болох хэдий ч Тэр үнэхээр үүнийг хийх чадвартай Бурхан. Юу ч байсан үүнийгээ Түүний өмнө өргө, тэгээд Тэр үүнээс чинь юуг гаргахыг нь хараарай. Түүний амийг аварч, Өөрийнхөө хүмүүсийг хэлтрүүлэхийн тулд Бурхан илжгийг ашигласан. Тэр таныг ашиглах нь гарцаагүй.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Wisdom From Old Testament Stories

Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.