Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан Загвар
Гидеон
Өнөөдрийн түүх мөн л Шүүгчид номын түүх байх болно. Бидний хувьд ялах янзгүй хэн нэгэн баатар болж, ялж байхыг харахыг хүсэх нь нилээн түгээмэл. Мидианчуудын эсрэг тулалдсан Гидеонд ийм л зүйл тохиолдсон юм.
Израильчууд аймшигтай хор хөнөөлтэй тойрогт амьдарч байсныг бид 2 дахь өдөрт суралцсан. Энэ үед, Гидеон Израилийн шүүгч байсан бөгөөд тэд 7 жилийн турш Мидианчуудын дарангуйлалд байжээ. Мидианчууд Израильчуудад маш их хэрцгий хандаж байсан нь тэднийг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэв. Энэ л үедээ тэд Эзэнийг...дахин дууддаг.
Бурхан Өөрийнхөө хүмүүст эш үзүүлэгч илгээн хуурамч, харийн шүтээн шүтсэнийх нь төлөө тэднийг зэмлэв. Үүний дараа, Эзэний тэнгэр элч Гидеонд үзэгдэн, түүнийг “эрэлхэг хүчит дайчин” (Шүүгчид 6:12) хэмээн дуудсан. Гидеон үүнд асар ихээр гайхан, Бурхан тэднийг яагаад орхисныг нь Гидеон асуулаа.
Бурхан Гидеонд Мидианы гараас Израилийг авар хэмээн хэлэв. Гидеон Бурханд хэд хэдэн удаа эргэлздэг. Гэсэн ч, Бурхан түүнтэй хамт байх болно, Мидианы гараас түүнийг аврах болно хэмээн хэлжээ. Эцэст нь, Гидеон Бурханы өөрийг нь хэн байхаар дуудсан тэр үүргийг өөртөө хүлээн авч урагш хөдлөв.
Гидеонд 22,000 эр байсан ч Бурхан хэтэрхий олон байна хэмээв. Яваандаа, мянга мянган Мидианчуудын эсрэг тулалдах 22000 эр 300 болон цөөрчээ. Ийнхүү дуулгавартай байж, Бурханд найдсанаар Гидеоноор удирдуулсан Израильчууд ялалт байгуулав. Энэ түүхээс бидний сурч болох хэдэн зүйл бол:
Бидэнд тохиолдох таагүй зүйл нь Бурханаас болж байгаа юм биш
Эзэний тэнгэрэлч анхны удаа Гидеон дээр ирэхэд Гидеон Бурханд эргэлзсэн, үнэндээ тэднийг орхисонд тэр Бурханыг буруутгасан. Гэхдээ, тэдний өөрсдийнх нь үйлдлүүд хавчлага, зовлон бэрхшээлд хүргэсэн болохыг бид тодорхой харж болно. Тэд “Эзэний мэлмийд ёрын мууг” (Шүүгчид 6:1) үйлдэх сонголтыг хийсэн. Тиймээс, бид бүгдээрээ сонголтоо болоод юуг засах хэрэгтэйгээ харах нь ухаалаг зүйл аж. Бурханыг буруутгах нь хариулт биш.
Бурхан бол эргэлзэх үед минь бидэнд тэвчээртэй ханддаг Нэгэн
Гидеон Бурхан хаана байсныг, түүнийг Бурхан ашиглах болно гэдэгт эргэлзсэн, үнэхээр Бурхан байсныг илтгэх хоёр тэмдгийг тэр гуйж, тулалдаанд ялахад хангалттай эрчүүд байхгүй гэдэг дээр Бурхантай маргалдав. Бурхан Гидеонд хоёр өөр удаа "чи Мидианчуудыг ялна" гэж хэлсний дараа ч гэсэн Гидеон эргэлзсээр л байв. Гэсэн хэдий ч Бурхан Гидеоны эргэлзээ, айдаст тэвчээртэйгээр бас эелдэг байдлаар хариулжээ. Бурхан түүний ганц эсвэл хэдэн арван эргэлзээнд ч бууж өгөөгүй. Тэр Гидеонд байсан хүн төрөлхтний асуудлыг сайн ойлгож байв. Бурхан биднийг мэддэг! Тэр сул талыг маань мэддэг. Түүнийг сонсох үедээ ч хүртэл айдас бидэнд төрдөг гэдгийг Тэр мэддэг. Түүний хардгийг бид хардаггүй болохыг Тэр мэддэг. Тэр үнэхээр энэрэнгүй, нигүүлсэнгүй Бурхан!
Бурханы хүч бидэнд байхад л хангалттай
Айдаст автсан, бэлтгэлгүй, эргэлзсэн Гидеон гэдэг хүнийг Бурхан сонгон авч, 300 эр бүхий армийн хүчээр мянга мянган Мидианчуудыг бут цохиход удирдав. Бурхан бидний төлөө мөн адил зүйлийг хийхгүй гэж үү? Бид өөрсдийгөө сул дорой мэт бодож болох ч Түүний хүч бидэнд байхад бүтэлгүйтэхгүй харин амжилтад хүрэх нь дамжиггүй! Тэр бол итгэмжтэй Нэгэн гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Бурханд ахадсан хэцүү зүйл гэж байх уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.
More