Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан Загвар
Иосеф ба түүний ах нар
Хуучин гэрээний хамгийн эхний ном болох Эхлэл номд Иосефийн түүх бий. Бурхан яваандаа нэрийг нь Израиль болгон өөрчилсөн Иаковын хүү бол тэр юм. Иосефийн амьдрал асар олон бэрхшээлээр дүүрэн байв. Түүнийг 17 настай байхад ах нар нь боол болгон худалдсан, сексийн ёс зүйгүй байдалд гүтгэгдсэн мөн арваад жил шоронд хоригдсон. Яваандаа зүүд тайлах чадвартай болохоо Иосеф санадаг бөгөөд Египетийн хаан Фараонд үйлчлэхээр дуудагддаг (Эхлэл 39-41).
Иосефийн урьдаас хэлсэн өлсгөлөн болоход, ах нар нь үр тариа авахаар Египетэд иржээ. Үр тариа худалдан авахуулахаар эцэг нь тэднийг илгээсэн хэдий ч үр тариаг зарж буй хүн нь боолоор зарсан дүү Иосеф нь байсныг тэд мэдээгүй. Өөрийгөө хэн болохоо тэдэнд илчлэхээс өмнө Иосеф болоод ах нарынх нь хооронд хэд хэдэн үйл явдлууд тохиолджээ.
20 жилийн туршид өрнөсөн энэ түүхээс суралцаж болох асар олон зүйл байх хэдий ч бидний харвал зохих мөн амьдралдаа хэрэгжүүлэхээр тунгаан бодвол зохих хоёр зүйл бий:
Байгаа газартаа Иосеф өсөж байсан
Эхлэл 37-50-р бүлэг дэх Иосефийн бүхэл бүтэн амьдралын түүхийг та унших юм бол байгаа газар бүрдээ өссөөр байсан мөн амжилтад хүрсэн эрийн талаарх түүхийг олж харах болно. Потифарт үйлчилж байхдаа тэр түүний тааллыг олдог. Шоронд хоригдож байхад нь шоронгийн хянагч түүнийг Фараоны зүүдийг тайлбарласны дараа түүнийг суллахад хааны яг доор хаант улсыг бүхэлд нь удирдах эрхийг түүнд олгов. Иосеф байгаа газартаа өсөн цэцэглэн хөгжиж байв. Фараон түүнд эрх мэдэл өгөхөд тэрээр 30 настай болоод хийе гэж хойшлуулаагүй юм. Тэр сайн удирдагч байж, боолчлолд байхдаа хүртэл нэр хүндтэй байсан. Эцэст нь тэрээр хүч чадал, мэргэн ухаанаар удирдаж, долоон жилийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хоол хүнсээр хангав.
Иосеф том зургаар харсан
Бурхан хавчигдсан хүнийг илүү илүү хүчирхэгжүүлэхийн тулд Иосефын туулсан бүх зовлон бэрхшээлийг ашигласан. Иосеф Бурхан болон хүний таалалд нийцсэн ч түүнээс ах нар нь урвахад түүний зүрх сэтгэл урагдан маш их гунигтай болсон. Энэ бүхнээс харахад Иосеф түр зуурын зүйлээс илүү өөр дүр зургийг олж харсан. Тэрээр Бурханы нигүүлсэл, мэргэн ухаанаар хүн төрөлхтнийг өлсгөлөнд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Бурхан бүх зүйлийг хэрхэн зөвшөөрснийг харахын тулд амьдралынхаа бүх хэсгийг Бурханд өгч чадсан юм. Тэрээр Бурхан ажлаа хийж байгаа гэж итгэсэн учраас ах нарынхаа төлөө хариуцлага тооцоогүй юм. Тэр дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд түүнийг ашиглаж буй Бурханы том зурагт итгэж найдсан юм.
Бид хаана ч байсан, ямар ч нөхцөл байдалд байсан өсөж хөгжихийг сонгоцгооё. Бидний үргэлж харж чаддаггүй томоос том үзэл бодол байдаг гэдгийг ойлгоцгооё. Хүн төрөлхтний төлөө Бурхан бидний амьдралыг Өөрийнхөө зорилгын төлөө нарийн зохион байгуулж, удирдаж, чиглүүлж байгаа гэдэгт итгэж найдан бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авцгаая.
Энэ төлөвлөгөөний тухай
Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.
More