Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан Загвар
Барак ба Дебора
Хуучин гэрээний Шүүгчид ном нь Бурханы сонгосон хүмүүс болох Израильчуудын дайны тухай гайхамшигт түүхүүдээр дүүрэн. Тэд Амлагдсан газар руу орж, Бурханы тэдэнд өгсөн газрыг авч эхэлмэгц тулалдаанууд болох ёстой байв. Өнөөдөр бид Израиль үндэстнийг удирдаж байсан эмэгтэйтэй холбоотой өвөрмөц тулааны талаар олж мэдэх болно.
Израильчууд Бурханы сонгогдсон хүмүүс байсан хэдий ч тэд хор хөнөөлтэй гэм нүглийн тойрогт амьдарсан. Тэд Бурханаас урваж, хиймэл шүтээнүүд шүтэж, дарамтад орон улмаар Бурхан руу хашхирах үед Бурхан тэднийг авардаг. Бурхан тэднийг аюулаас аварсан даруйд тэд дахин Бурханаас эргэсэн. Ижилхэн тойрог, ондоо жил.
Шүүгчид номын 4-р бүлгийн эхлэл хэсэгт Канаанчууд Израилийн хөвгүүдийг 20 жилийн турш дарангуйлсаар байгаа тухай өгүүлнэ. Дебора энэ цагт Израилийг удирдаж, шүүгчийн үүргийг гүйцэтгэж байв. Дебора Баракыг дуудаад түүнд Табор уул руу 10000 эрчүүдтэй хамт яв гэж хэлээд Канаанчуудын армийн удирдагч Сисераг түүний гарт өгөх болно гэж хэлэв. Тэр ийнхүү хариулсан нь:
Тэгтэл Барак Деборад, “Хэрэв та надтай хамт явбал, би явна. Харин та надтай хамт явахгүй бол би явахгүй гэв.”
— Шүүгчид 4:8 АБ2004
Урт түүхийг товч тайлбарлавал, Барак ба Дебора тэргүүтэй Израильчууд Канаанчуудын эсрэг ялалт байгуулжээ. Барак хүч чадал, манлайлал үзүүлж, Дебора юутай ч зүйрлэшгүй догшин ширүүн байдлыг харуулсан.
Энэ түүхийг дуусгахын тулд, Шинэ гэрээн дэх Еврей ном руу орцгооё. 11-р бүлэг бол Христитгэлтнүүдийн Итгэлээр гэж нэрлэгддэг бүлэг юм. Өнгөрсөн цагийн баатруудаас ямар ч хэцүү нөхцөл байдалд итгэлээрээ байсан цөөхөн хэдэн нэрийг дурдвал Ноа, Мосе, Рахаб нар юм. 32-р эшлэлд хэсэг бүлэг итгэмжит эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэрийг дурддаг.
“Би өөр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.” — Еврей11:32 АБ2013
Зарим гайхалтай дайчид, итгэлийн хүмүүсийн нэгийг Барак гэдэг. Барак байлдахаас айж байсан учраас удирдагчдаа Дебора хэмээх эмэгтэйгүйгээр байлдахгүй гээд түүнтэй хамт явсан. Дебора итгэл өгч байсан ч Еврей номны 11-р бүлгийн итгэлийн хэсгийн хаана ч дурдагдаагүй байна. Энэхүү түүхийн хэсгийг тунгаан үзээрэй.
Удирдагчид хүртэл айдаг
Хүмүүс удирдагчид хэзээ ч айдаггүй үргэлж итгэлээр дүүрэн байдаг гэж боддог. Үргэлж ийм байдаггүй. Бурхан Баракт арми удирдахыг тушаасан. Гэхдээ Барак айдсаар дүүрэн байсан. Энэ нь түүнийг Дебораг хамт явахыг гуйхад хүргэсэн юм. Удирдагч байна гэдэг тулалдахаас айхгүй байна гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч тулалдаанд орох эсвэл нөхцөл байдалд нь итгэлийг бий болгож, сул дорой байдлыг хүч чадал болгон хувиргадаг.
Хэн нэгний амжилтын цаана хэн байдгийг та хэзээ ч мэдэхгүй
Бид ихэвчлэн удирдагчийг харж, тэдний хийж буй ажлыг гайхалтай гэж боддог. Гэхдээ сайн удирдагчид ганцаараа үүнийг хийж чадахгүй гэж хэлдэг. Удирдагчийн эргэн тойрон дахь хүмүүс түүнийг амжилтад хүрэхэд тусалдаг. Удирдагчийн эргэн тойрон дахь хүмүүс хүнд хэцүү цаг үед удирдагчдаа хэрхэн тусалж дэмжиж байгаагаа ихэнхдээ мэддэггүй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.
More