Гэрлэсэн хосын сургалтЗагвар
Хайраар үйлдэхүй
Хайр бол зөвхөн мэдрэмж төдий биш; үүнийг бид хийж буй бүхнээрээ -- үйлдлээрээ илэрхийлдэг. Хайрлахын тулд биднээс өртөг золиос гардаг.
Хайрын таван хэл 1
- Халуун дулаан үг хэлэх
- Сэтгэлээсээ бэлдсэн бэлэг өгөх
- Биеэрээ хүрэлцэж энхрийлэх
- Хоёулханаа хамт байх цаг гаргах
- Анхаарал халамж үзүүлэх
Хүн болгоны хувьд, эдгээр ‘хайрын хэлний’ аль нэгээр нь хайраа илүү сайн илэрхийлж харуулж байдаг.
Ихэнх хүмүүсийн хайрын хэл ханийнхаас нь өөр байдаг.
Бид ихэнхдээ өөрсдийн ойлгодог арга барилаар хайраа харуулж, бас хайрыг хүлээж авахыг хүсдэг.
Эхнэр нөхөртөө хайрлуулж байгаа тэр мэдрэмжийг өгөхийн тулд ханийнхаа хэрэгцээг хангахаар үргэлж эрэлхийлж байдаг гэр бүлд л хайр дүүрэн байдаг.
1. Халуун дулаан үг хэлэх
Үг бол ханийг маань босгон байгуулдаг бас, сэтгэл санаагаар унагаадаг асар их хүчтэй зүйл.
Бие биенээ өдөр бүр магтаж, сэтгэлийн дэм өгч бай.
Зөөлөн дулаан үгээр хоорондоо ярь.
Зарим хүнд, сайшаалын үгийг сонсох нь яг л цөлийн баянбүрдэд ирчихсэн мэт сайхан мэдрэмжийг төрүүлдэг аж.
2. Сэтгэлээсээ бэлдсэн бэлэг өгөх
Бэлэг өгөх нь гэрлэлтдээ хөрөнгө оруулж буй нэг хэлбэр юм.
- Өгч буй бэлэг нь үнэтэй байх албагүй харин үнэ цэнтэй байх хэрэгтэй; жишээ нь: нэг ширхэг сарнай, шоколад зэрэг
- Бэлэг өгөхдөө тэмдэглэлт өдрүүд болоод баяр ёслолын өдрүүдийг бүү хүлээ
- Хань чинь ямар төрлийн бэлэг авах дуртай вэ гэдгийг эрэлхийлж олж мэд (төсөвтөө багтаагаад!)
3. Биеэрээ хүрэлцэж энхрийлэх
Гэрлэсэн хосын хувьд, энхрийлж таалах нь хайраа мэдрүүлэх онцгой хүчтэй арга зам юм. Ханийн чинь хайрыг мэдэрдэг нэгдүгээр хэл биеэр хүрэлцэх үйлдэл гэж гарсан бол ханийнхаа хямарч шаналсан үед нь та түүнийг тэвэрч энхрийлж өгөх нь хайр халамжаа түүнд илэрхийлж буй явдал болно.
Гар гараасаа хөтлөхөөс авахуулаад мөрөөр нь юмуу бүсэлхийгээр нь тэврэх, үнсэх, энгэртээ тэврэх, хөтлөлцөх, нуруунд нь иллэг хийх, бэлгийн харилцааны оршил хийх, бэлгийн харилцаанд орох хүртэл бүхий л байдлаар бид биеэрээ хүрэлцэж, бие биенээ энхрийлж болох ба ямар үед ханьд маань ямар энхрийлэл хэрэгтэй байдгийг асууж болно.
4. Хоёулханаа хамт байх цаг гаргах
Хамтдаа байна гэдэг нь зүгээр нэг биеэрээ ойр байхаас илүү утга учиртай ойлголт билээ. Энэ нь ханьдаа анхаарлаа бүрэн дүүрэн хандуулахыг хэлнэ.
Дараах байдлаар хоёулханаа хамт байх цаг гаргах нь биднийг улам сайн найз нөхөд болгож өгдөг:
- Хоорондоо ярилцах
- Хамтдаа хоол идэх
- Хамтдаа хөгжилдөх
5. Анхаарал халамж үзүүлэх
Анхаарал халамж үзүүлэх гэдэг нь нэг нэгнийхээ төлөө хийж өгч байгаа зүйлээрээ хайраа харуулах, нөхөр, эхнэрийнхээ хүсэл, хэрэгцээг бодит арга замуудаар хангаж өгөхийг эрэлхийлэх зэргийг хэлнэ.
Ямар халамж үзүүлбэл түүнд хамгийн сайхан санагдахыг ханиасаа асуу.
Хайр нь мэдрэмж төдий зүйл биш – хайрлах нь хоёр биенийхээ хэрэгцээг хангах хүсэл эрмэлзлээр удирдуулсан үйлдлийг шаарддаг. Есүсийн хайрыг дуурайж үйлдэхийн тулд бид дуудагдсан.
Хайрын таван хэл сургаалийг Др Гари Чэпмэний эрэлттэй зарагддаг ном болох, Хайрын таван хэлⓇ: Мөнх хайрлах нууц(© 2015) номоос сэдэвлэн бичив. Нортфэлд хэвлэлийн газар. Зохиогчийн эрхтэйгээр ашиглав.
мэдэхийг хүсвэл, энддараарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.
More