Гэрлэсэн хосын сургалтЗагвар

The Marriage Course

7-с 3 дахь өдөр

Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь

Гэр бүл болгонд зөрчилдөөн үүсэх нь зайлшгүй явдал юм -- Санал зөрөлдөх асуудал бүх хосуудад адилхан тулгардаг.

Бид өөр өөр гэр бүлээс гаралтай, өөр өөр хүсэл сонирхол, үнэт зүйлс, зан төлөвтэй хүмүүс байж байгаад хоорондоо гэрлэдэг

  • Аливаа зүйлийг заавал минийхээр хий гэж ханьдаа тулгах нь сайн зүйл биш
  • Үүссэн зөрчилдөөнийг зөв арга барилаар шийдвэрлэж сурвал бидний харилцаа улам бэхэждэг
  • Гэрлэснээр бид нэг тал болж нэг баг болдог

Зөрчилдөөнийг шийдвэрлэх дөрвөн зарчим

1. Ханийнхаа эерэг зан чанарыг үргэлж санах

Ханийнхаа хайрламаар (бахархмаар) зан чанаруудад нь үргэлж талархдаг хэвээр гэдгээ харуулсаар бай (янз бүрийн асуудлаар санал нэгдэхгүй, маргаж байхдаа ч хамаагүй). Бие биенийхээ талаар талархаж баярладаг зүйлсдээ илүү их анхаарах тусам хоёр биенээ илүү ихээр нандигнан, бие биедээ талархах сэтгэл улам их төрдөг. 

Үүнийг өдөр бүрийн дадал болго.

2. Хоорондын ялгаатай байдлаа эерэг сайн зүйл гэж ухаарах

Нэг нэгнээ өөрчлөх гэж бүү оролд. Хувийн зан ааш, зан төрх, хүмүүжил, үнэт зүйлийнхээ ялгааг хүлээн зөвшөөрч сур.

Гэрлэлтийг давуу талуудаа нэгтгэн, сул талуудаа нөхдөг багийн харилцаа гэж харж сур.

3. “Бид” гэсэн шийдлийг эрэлхийлэх

Амьдралд ойр таван алхам:

1. Асуудал дээр төвлөр

  • Асуудлыг дундаасаа гаргаж, урдаа тавь
  • Бие биерүүгээ дайрч давшлах биш, урдаа байгаа асуудлын талаар хэлэлц

2. “Би” гэж ярих

  • Нөгөө хүн рүүгээ дайрахаа боль (‘Чи дандаа…’, ‘Чи хэзээ ч…’)
  • Өөрийнхөө мэдрэмжийг хэл (‘… үед намайг үнэлэхгүй байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн’)

3. Нэг нэгнээ сонсох

  • Ээлжилж ярих (хэний ярих ээлж гэдгийг харуулахын тулд, ярьж байгаа хүн нь ямар нэг зүйлийг гартаа барь)

4. Ухаанаа уралдуулан боломжит шийдлүүдийг тоочих

  • Шаардлагатай бол жагсааж бич

5. Яг одоогийн нөхцөл байдалд хамгийн оновчтой шийдэл аль нь вэ гэдгийг сонгоод, дараа нь эргээд нэг шалгаж харахr

  • Тухайн шийдэл бүтэхгүй бол жагсаалтын дараагийн шийдлийг туршиж үз

Зөрчилдөөнийг бий болгож буй асуудалтай тулгарсан үед дээрх таван алхмыг ашиглаж үзээрэй.

4. Ханийгаа дэмжих

Хань маань бидний бүхий л хэрэгцээг хангаж өгөх ёстой гэсэн хүлээлттэй байвал бид нэг нэгнийхээ өмнө бүтэлгүйтэж, гэр бүлийн харилцаагаа нураахад хүрнэ. 

Өөрийн минь хэрэгцээг хангаж өгөх ёстой гэж ханиасаа хүлээхээс илүүтэй ханийхаа хэрэгцээг хангаж өгөхөд анхаар. 

Хувиршгүй хайрыг мэдрэх хэрэгцээгээ Бурханаар хангуулахыг эрэлхийлэх үед бид нэг нэгнийхээ хэрэгцээнд анхаарлаа хандуулахад илүү амар болдог.

Нэг нэгнийхээ төлөө залбирах нь тогтмол холбогдох бас нэг арга юм

  • Өдөр бүр таваас арван минутын цаг гаргаж залбирах нь сардаа нэг цаг гаргаж залбирахаас хамаагүй дээр
  • ‘Өнөөдөр би чинийхээ төлөө юу гэж залбирах вэ?’ гэж бие биенээсээ асуу
  • Бурханы амлалтыг Библиэс дурьдаж, талархалтайгаар залбирлаа эхэл
  • Гэрлэлтийн харилцаанд хэн хэн маань Бурхантай хувьчилсан байдлаар ойр байх тусам, эхнэр нөхрийн хувиар бид бие биедээ улам ойртоно
  • Нэг нь нөгөөгөө гомдоосон бол залбирахаасаа өмнө уучлал гуйж бас уучлаарай

Ханиасаа ‘Өнөөдөр би чинийхээ төлөө юу гэж залбирах вэ?’ гэж асуугаарай.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Marriage Course

Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Aльфа-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://themarriagecourse.org/

Холбоотой төлөвлөгөө унших