Гэрлэсэн хосын сургалтЗагвар
Сэтгэлийн холбоогоо бэхжүүлэх нь
Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулж байх ёстой.
Усан үзмийн талбайгаа арчлах нь
Гэрлэлтээ хэрхэн анхааран санаа тавих талаарх дөрвөн оновчтой зүйрлэл:
1. Дасан зохицох
Гэрлэсний дараах эхний хэдэн жилд бие биендээ тохируулж, дасан зохицох шаардлагатай зүйл их гардаг.
Би хань ижлээ өөрчилж чадахгүй, харин өөрийгөө л өөрчилж чадна.
2. Хасаж, танах
Амьдрал улам завгүй болох үед хоорондын харилцаагаа нэн тэргүүнд тавих нь гэрлэлтэд байх ёстой гол чадвар (бие биедээ чухалчлан хандахын тулд, амьдралаасаа зарим нэг зүйлсийг хасаж танах) юм.
Цаг завыг маань шаардах өөр бусад бүх зүйлээс ханийн харилцаагаа илүү чухалчилж сурснаар л салж сарнилгүй тэсэж үлдэнэ.
3. Дэм үзүүлэх
Гэрлэлт болгон дэмжлэгийн сүлжээтэй байх хэрэгтэй (жнь: найз нөхөд, гэр бүл, насаар ахмад ойрын гэр бүл).
Хүнд өвчин, мөнгө төгрөг, ажил төрөлгүй болох, үргүйдэл, үр хүүхэд томроод тусдаа гарах, хөгшин настай эцэг эхээ асрах зэрэг бэрхшээлүүд бидэнд тулгарна.
Хоёр биенээ дэмжин тэтгэдэг, урам зориг өгдөг байх нь амин чухал билээ.
Бэрхшээлтэй замын үед бие биенээ дэмжиж чадах юм бол энэ нь эргээд биднийг улам ойр дотно болгодог.
4. Сэргээн шинэчлэх
Өөрт буй хэрэгцээ, хүсэл эрмэлзлийнхээ талаар ярихад бэлэн байх.
Хамтын ирээдүйнхээ талаар хань ижилтэйгээ хуваалцах
Юуг өөрчилж болохоо харах хангалттай цаг гарган, хэсэг зуур азнах.
Хамтдаа илүү их цаг гаргахын тулд зарим хийж байгаа зүйлээ больж болно.
Хүч тэнхээгээ сэлбэж, сэтгэлийн холбоогоо шинэчлэх үүднээс ямар нэг шинэ зүйл хийж эхлэх.
Ханийн харилцаандаа зөрчил бэрхшээлтэй байгаа бол эргээд сайхан болгох боломж бий шүү гэдгийг хэлье. Хосууд харилцаагаа арчилж тордсоноор нөхцөл байдал гайхалтай өөрчлөгдөж, тэд сэтгэл санаагаараа цоо шинээр холбогдож, улам дотносдог.
Хоёр биендээ цаг гаргах нь
Амьдралд маань хамгийн чухал байдаг хүмүүстээ бид урсгалаараа явж байгаад л цаг гаргадаг болчихгүй; Харин ухамсартайгаар үүнд хандах шаардлагатай байдаг. Харилцаагаа амжилттай байлгаж, сайжруулъя гэж хүсэж буй бол хоёулханаа байх чанартай цагийг тогтмол гаргаж сурах ёстой.
Хайр сэтгэлийнхээ галыг өрдөж, хамтдаа хөгжилдөж, сэтгэлийн мэдрэмжээ (цаашдын найдлага, айдас, зовнил, догдлол) ярилцах нэгээс хоёр цагийг долоо хоног бүр төлөвлөн гаргаж хэвших.
Хоёр биенээ халамжлах нь
Ханьдаа хайр энхрийлэл үзүүлж, урам зориг өгч, дэмжиж, тайтгаруулах зэргээр нэг нэгнийхээ сэтгэлзүйн хэрэгцээг нь хангах явдал үүнд багтана.
Өөр нэгний хайр, халамж анхаарлаар дүүрэх хэрэгтэй хоосон орон зай бидний сэтгэлд байдаг
- Хэн нэгнээр хайрлуулж, дотно янаг харилцааг мэдэрснээрээ бид ганцаардахаа больдог; сэтгэл доторх хоосон орон зай дүүрдэг
Бие биенийхээ сэтгэл зүйн хэрэгцээг олж харж, хангаж өгч байж л энэ орон зайг дүүрэн байлгаж чадна.
Гэрлэсэн хосын сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, энд дарж мэдээлэл авна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.
More