Гэрлэсэн хосын сургалтЗагвар

The Marriage Course

7-с 5 дахь өдөр

Гэр бүлийн нөлөө

Гэр бүлийн ямар орчинд өссөн нь гэрлэсэн хосын амьдралд маш том нөлөөтэй

  • зарим хүнд төрсөн гэр бүлийнхэн нь дэмжлэг туслалцаа сайн үзүүлж, ханийн харилцаагаа бэхжүүлэхэд нь тусалдаг
  • өөр зарим хүмүүст бол энэ харилцаа нь ээдрээтэй, бүр хор хохирол учруулах нь ч бий 

Эцэг эхээ орхих, гомдол шархнаасаа салах

Бид гэрлэснээр, эцэг эхийнхээ аль нэг юмуу хоёулантай нь (эсвэл биднийг өсгөж хүмүүжүүлсэн гол асран хамгаалагчидтайгаа) харилцах харилцаанд үндсэн өөрчлөлт гарах ёстой

  • бид тэднээс бүрэн хамааралтай, хүүхэд байхаа болиод, нас биед хүрсэн бие даасан хүмүүс болдог
  • эцэг эхээ орхихын гол утга учир нь зөвхөн тусдаа гарах биш, сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд тэднээс хараат бус болохыг хэлдэг
  • Бид өөрсдөө цоо шинэ ‘таталцлын төвийг‘ үүсгэдэг – ингээд нөхрөө, эхнэрээ нэгт тавьж үнэнч байх ёстой болдог

Нэг нэгнээ дэмж

Шаардлагатай бол, эцэг эхээсээ өөрсдийгөө тусгаарлах гэж биш, харин хүний хань ижил болсны хувиар эцэг эхтэйгээ цоо шинээр харилцаж сурахын тулд зохих хил хязгаарыг тавих хэрэгтэй.

Эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсох боловч ханьтайгаа хамт өөрсдийн шийдвэрийг гарга.

Төрсөн гэрийнхэнтэйгээ эрүүл харилцааг бий болгох нь

1. Зөрчил маргааныг шийдвэрлэ

4 дэх өдрийн уншлага дээр ус зайлуулагчийн бөглөөг гаргасан шиг үйл явцыг дага:

  • хурцадмал байдал үүсгэж байгаа гол асуудлыг тодорхойлж, ярилц
  • буруу зүйл хийсэн бол уучлал гуй
  • уучлахаар шийдээд, урагш алх

2. Тэдний хэрэгцээнд анхаарах

Эцэг эхтэйгээ харилцахдаа дараах зүйлс дээр санаачилга гарга. Үүнд:

  • гэрт нь очих
  • ач зээг нь аваачиж уулзуул
  • амралтын зарим өдрөө хамт өнгөрүүлэх
  • утсаар ярьж байх

Өнгөрснөө эргээд харах нь

Төрж өссөн гэр бүлийнхээ сайн, муу аливаа нөлөөг бид ханийн харилцаандаа тээж ирсэн байдаг:

  • сайн зүйлс юу юу байсан бэ? (эдгээрийн төлөө талархаарай)
  • миний өсч хүмүүжсэн байдал ханийнхаас минь юугаараа ялгаатай байна вэ? (үүнээс болж зөрчилдөөн үүсч болох талтай гэдгийг анзаараарай)
  • онцгүй, тааруу (мөн хэцүү, зовлонтой) зүйлс юу юу байсан бэ?

Хүүхэд ахуй цагт авсан шарх гомдлоо эдгээх нь

1. Өөрийнхөө болон ханийнхаа хангагдаагүй хэрэгцээний төлөө гашуудах

Үүнийг хийхэд сэтгэлд чинь янз бүрийн хэцүү мэдрэмж төрсөн байх. Гэвч гомдож шархалсан гэдгээ олж харж, хүлээн зөвшөөрөх нь урагш том алхаж байгаа хэрэг юм шүү. Хүүхэд байхдаа алдсан, хагацсан зүйлсийнхээ талаар ярих боломжийг ханьдаа олго. Тэгээд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, бэлэг бариарай.

2. Уучлах

Эцэг эхээсээ юмуу бусдаас таны төлөө гэсэн зүйлийг хүсэн хүлээж, горьдон харахаа боль. Уучлал бол тодорхой хугацаанд үргэлжлэх, өөрийн хүслээс гарч буй үйлдэл бөгөөд эдгэрэлд амин чухал гэдгийг бүү март.

Хэн нэгнийг уучилна гэдэг нь тэдний үйлдлийг зөвтгөж, хийсэн зүйлээ дахин давтах эрх өгч байгаа хэрэг биш. Уучлал гэдэг бол тухайн хүмүүс таныг яаж гомдоосон байна, түүнээс нь чөлөөлөгдөнө гэсэн үг юм.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Marriage Course

Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Aльфа-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://themarriagecourse.org/