Гэрлэсэн хосын сургалтЗагвар

The Marriage Course

7-с 6 дахь өдөр

Бэлгийн харилцаагаа сайхан байлгах нь

Сэтгэл санаагаараа гүн гүнзгий холбогдож байж бэлгийн харилцаа сайхан болдог. Бэлгийн харилцаа сайхан болоход сэтгэлийн холбоо улам бэхэждэг.

Бэлгийн харилцаа бол ханьдаа дараах зүйлсийн төлөөх хүслээ илэрхийлж ойлгуулах биеийн төгс хэл юм. Үүнд:

  • Дотно байдал 
  • Тайтгарал 
  • Хайр
  • Хамгаалалт
  • Хамтдаа үр хүүхэдтэй болох

Бэлгийн харилцаа:

  • Бидний сэтгэл санааны эрүүл мэндийг сэргээж, улмаар амьдралын хатуу бэрхийг даван туулахад тусалдаг
  • ‘Нэгэн бие’ болсон нэгдлийг маань илэрхийлж, улам гүнзгийрүүлдэг

Байнга ОЧ нэмэх таван нууц

1. Ярилцах

Энэ бол хүний хувийн амьдралын эмзэг нарийн асуудал учраас эхлээд энэ талаар илэн далангүй ярихад хэцүү санагддаг.

Юу таатай байгааг, яавал дуртай байгаагаа нэг нэгэндээ хэл -- тааж мэдэг гээд орхиж болохгүй

Бэлгийн харилцаан дээр тохиолдож буй аливаа асуудлыг ‘чиний’ асуудал, ‘миний’ асуудал гэх биш, ‘бидэнд’ тулгарч буй асуудал гэж хар.

2. Чухалчлах

Хайрлалцахад зориулсан орон зайгаа хамгаал:

  • Ухаалаг төхөөрөмжүүдээ унтлагынхаа өрөөний гадна үлдээх
  • Шаардлагатай бол сэрүүлэгтэй цаг авахад мөнгө зарцуул

Бүтээлч ханд:

  • Орчны уур амьсгалаа бүрдүүл -- гэрлээ бүдгэрүүлбэл их тустай
  • Бэлгийн харилцаа үйлдэх хэв маягаа өөрчлөх
  • Хэн нь санаачилгыг гартаа авах тал дээр өөрчлөлт хийх
  • Дур хүслээ бадраах янз бүрийн арга хэрэглэхдээ хэн хэнийхээ аяд тааруулж нарийн мэдрэмжтэй хандвал зүгээр
  • Зөвхөн өөрөө л таашаал авах биш, ханьдаа таашаал мэдрүүлэхийг хичээх гэсэн хандлагатай байх

Бэлгийн харилцаа нь гэрлэсэн хосын амьдралд бялууны чимэглэл төдий биш, харин бялууны маш чухал орц найрлага юм.

3. Сэдэл авах

Бэлгийн дур хүсэлд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол бидний оюун санаа юм.

Бэлгийн харилцаатай холбоотой өөрсдийн нууц үг хэллэг, дохио хэрэглэснээрээ сэдэл өгч, дур хүсэл өдөөх бодлын оч асаадаг (хамгийн сайхахэлн секс өглөөний цайнаас эхэлдэг!).

Тодорхой хугацаанд бэлгийн харилцаанд орохгүй байхаар тохирч үзэх нь бэлгийн харилцаанд сайн нөлөө үзүүлж чадна.

Романтик зүйл хийх нь хайрлалцах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Бэлгийн харилцаа хүсэмжлэх бодол, хүслээ зөвхөн хань руугаа чиглүүлж байгаарай.

Романтик байдал нь өдөр тутмын ахуйн зүйлсээс салж бэлгийн харилцаа хэмээх хувийн нууцлаг орон зай руу хүрэх гүүр билээ.

4. Хариу үйлдэл хий

Бэлгийн харилцаа ихэнхдээ шийдвэр гаргаснаар эхэлж, дараа нь сэрэл хүсэл ундран үргэлжилдэг.

Бэлгийн харилцааны тал дээр идэвхтэй хариу үйлдэл үзүүлснээрээ ханийнхаа өөртөө итгэх итгэлийг дэмжиж, амьдралын сайн сайхныг мэдрэх маш гайхалтай мэдрэмжийг төрүүлж өгдөг. 

<1>5. Эелдэг зөөлөн хандлага

Бэлгийн харилцаа бол ханьдаа өгөхийн тухай олголт юм -- энэ бол бодит амьдрал дээр бие биедээ тусалдаг байх, түүгээр зогсохгүй бие биенийхээ сэтгэлзүйн хэрэгцээнд анхаарах цаг гаргаж байх тухай юм.

Бэлгийн дур хүсэл төрөх тал дээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр хоорондоо ялгаатай бүтээгдсэн.

‘АМИА хичээсэн’ биш, ‘ХАНИЙНХАА-төлөө’ бай.

Бид эелдэг зөөлөн үгээрээ ханийнхаа өөртөө итгэх итгэлийг барьж байгуулж чадна.

  • Ханийнхаа биеийн төрөлх галбирыг хэзээ ч бүү өөчил
  • Ханийнхаа биеийн аль хэсэгт нь дуртайгаа үргэлж хэлж ярьдаг бай

Хэн нэгний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөх болоод бэлгийн харилцаагаараа улам дотносох хоёрын хооронд маш хүчтэй уялдаа холбоо байдаг. 

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Marriage Course

Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Aльфа-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://themarriagecourse.org/

Холбоотой төлөвлөгөө унших