Гэрлэсэн хосын сургалтЗагвар

The Marriage Course

7-с 2 дахь өдөр

Харилцан ойлголцох урлаг

Хүнд байдаг үндсэн хэрэгцээний нэг нь сэтгэл зүрхээрээ гүн гүнзгий холбогдох хүсэл юм. Ханьтайгаа зүрх сэтгэлээрээ нягт холбогдох нь харилцан ойлголцож чадаж байж л бүтэх зүйл билээ.

Үр нөлөөтэй харилцан ойлголцол

Харилцан ойлголцлын түвшин:

  • Нэгдүгээр түвшин: Мэдээлэл дамжуулах
  • Хоёрдугаар түвшин: Санаа бодол өөрийн үзлээ хуваалцах
  • Гуравдугаар түвшин: Мэдрэмж, хэрэгцээгээ чөлөөтэй илэрхийлэх

Гуравдугаар түвшинд хүрэхийн тулд илэн далангүй байдал болон итгэлцэл шаардагдана. Үр нөлөөтэй харилцан ойлголцохын тулд сайн ярьж бас сайн сонсох хэрэгтэй байдаг.

Сайн харилцан ойлголцол олон үе давхаргатай; үүнд дараах зүйлс багтана:

  • хэлж буй үг
  • дуу хоолойн өнгө
  • биеийн илэрхийлэмж

Нэгнээ сонсохын ач холбогдол

Гэрлэсэн хосын хувьд ярихаасаа хоёр дахин их цагийг сонсоход зориулна гэсэн зорилт тавих нь зүйтэй.

Хүчирхэг гэрлэлтийг бий болгох хамгийн чухал чадваруудын нэг нь сайн сонсож сурах явдал юм. Нэг нэгнээ сонсох нь нөхөр эсвэл эхнэр маань хайрлагдаж бас хүндлэгдэж үнэ цэнтэй байгааг нь мэдрүүлэх хүчтэй.

Сонсоход учрах саад бэрхшээлүүд

Сонсож чадахгүй байх таван муу зуршил

1. Өөр зүйлд сатаарах
Толгойдоо өөр юм бодох эсвэл байгаа орчин нөхцөлөөсөө болоод сонсож буй зүйлээсээ сатаарч, сонсохгүй байх.

2. Тайтгаруулах
Сөрөг мэдрэмжээ гаргаж хэлэх боломжийг ханьдаа олгохгүй байх.

3. Зөвлөгөө өгөх
Ханийнхаа сэтгэл санааг ойлгохын оронд асуудлыг шийдэх арга дээр гол анхаарлаа хандуулах.

4. Яриаг өөр тийш чиглүүлэх
Өөрийнхөө яримаар байгаа зүйл рүү ярианы сэдвийг өөрчлөх.

5. Яриаг таслах
Хэлэхийг хүссэн зүйлээ дуусгах нөхцөл боломж ханьдаа өгөхгүй байх.

Ярьж байгаа хүн сэтгэл дотроо байгаа зүйлэээ гаргаж ярихад энэ таван буруу зуршил саад болдог ба үүнээс болж сүүлдээ хань маань цөхөрч дуугаа хураахад хүрдэг.

Бүх хүн үр нөлөөтэй сонсох урлагийг эзэмшиж чадах ч маш их цаг хугацаа, зориулалт шаардагддаг.

Тунгаан бодон сонсоход туслах таван алхам

1. Ханийнхаа оронд өөрийгөө тавьж үзэх гэж хичээх
Өөрийнхөө үзэл бодлыг хойш тавиад, таны ханийн сэтгэл санаа ямар байна вэ гэдгийг байгаагаар нь хүлээж ав. Яримаар байгаа зүйлээ гүйцээж тайван ярих боломж олго. Нүд рүү нь ширт, гэхдээ тэр үедээ өөр юу ч бүү хий. Бүү яаруул, чимээгүй болохоор нь бүү сандар.

2. Түүний хэлсэн зүйлийг байгаагаар нь хүлээж авах
Ханийнхаа хэлэх гэсэн зүйлийг сонсоод, өөрийн үзэл бодлоор буюу өөрийнхөөрөө тайлбарлахгүйгээр хэлсэн зүйлийг нь өөрт нь эргүүлээд давтаад хэлж өг.

3. Хамгийн чухал нь юу болохыг олж мэдэх
“Чиний ярьсан зүйлийн хамгийн чухал юм нь юу вэ?” гэж ханиасаа асуу.

4. Юу хийх гэж байгаагаа илэрхийлэхэд нь туслах
“Саяны ярьсан зүйлийнхээ талаар чи юу хиймээр байна (эсвэл, болбол, надаар юу хийлгэмээр байна, хамтдаа юу хиймээр байна) вэ?” гэж асуу.

5. Хэлэх хэрэгтэй зүйлээ бүгдийг нь хэлсэн эсэхийг ханиасаа асуу
Ханийнхаа хэлмээр байгаа зүйлийг бүгдийг нь аль хэдийнээ мэдэж байгаа юм шигээр өөрийгөө бүү бод. Нэмж юм хэлбэл, өмнөх үйлдлүүдээ дахин давт.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Marriage Course

Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Aльфа-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://themarriagecourse.org/