КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАСЗагвар
БҮРГЭД МЭТ ЖИГҮҮР ДЭЭРЭЭ ЭЛИН ХАЛЬ
Итгэгч хүн байна гэдэг хэзээ ч айдасгүй байхыг хэлдэггүй. Гэсэн хэдий ч, Ертөнцийн Эзэнээр амьдралаа удирдуулахыг зөвшөөрч, Түүнд бүрэн найдах хэрэгтэйгээ олж харах тусам төдий чинээгээр айдас тань багасах болно. Бурхантай хамт байхад та хэзээ ч харанхуй дундуур явахгүй, хэзээ ч ганцаар алхахгүй. Бурхантай хамт байхад та бүргэд мэт жигүүр дээрээ элин халих болно. Гүйлээ ч үл туйлдана. Алхлаа ч эс цуцна.
Та итгэл, найдвараа Бурханд тавих үед амьдралд тань тулгарах ямар ч саад бэрхшээл, ямар ч нөхцөл байдлыг даван туулж чадна. Айдсыг ч мөн адил. Тэр танд Өөрийнхөө Үгээр амлалт өгөх үед тэр амлалтад найд, тэгвэл хүч чинь сэлбэгдэх болно. Айдас төрүүлэх бүхий л зүйлсээс Тэр таныг чөлөөлнө гэдэгт итгэн, зоригтой байгаарай.
Эзэн таныг бүргэдийн жигүүр дээр өргөн, сэлбэгдсэн хүч бүхий газарт аваачих болтугай. Та Түүний хүчирхэг мутарт амран, Түүний Үгэн дотор байх болтугай, ингэснээр айдсын оронд бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван танд ирэх болно.
Энэхүү төлөвлөгөө таныг урамшуулсан гэж итгэж байна. Видманн Библи ба үүн дээрх содон урлагийн бүтээлийг дараах хаягаас авна уу: thewiedmannbible.com.
Энэ төлөвлөгөөний тухай
Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно.
More