КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАСЗагвар
БУРХАН ЖОЛООНЫ АРД
КОВИД-19 цар тахлын үед эсвэл өөр нэг айдас төрүүлэм нөхцөл байдалд байх үед жолооны ард та хэнийг суулгахыг хүсэж байна вэ? Медиа юу, улс төрчид үү, засгийн газрын агентлагууд уу, эрүүл мэндийн салбар уу, оршин сууж буй хот уу, гэр бүл үү? Цар тахлын үед мэдээж нийгмийн бүхий л салбаруудын бэлтгэлтэй байдал болон хариу арга хэмжээ чухал бөгөөд бид бүгдээрээ хамтарч, багаар ажиллах ёстой. Гэсэн хэдий ч, дээдийн Дээд Бурханыхаа энэ бүхэнд эзлэх байр суурийг бид мартаж болохгүй.
Бурхан бүхнийг хянаж байгаа. Тэр ийнхүү хянасаар ирсэн бөгөөд цаашдаа ч хянасаар байх болно. Хямралын замыг Тэр өмнө нь олон удаа туулсан бөгөөд Тэр явах ёстой зам, үр дүнг сайн мэддэг. Өмнө нь Түүний хяналтаас гадуур байсан аюул, асуудал, нөхцөл байдал гэж нэг ч байхгүй. Бурхан бидний аюулгүй байдлын төлөө үргэлж сонор сэрэмжтэй байдаг ба таныг хаашаа ч явсан Тэр тантай хамт байх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно.
More