КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАСЗагвар
БУРХАН БОЛ ТАНЫ ХОРГОДОХ ГАЗАР
Хүүхэд байхдаа ямар нэгэн зүйлээс эсвэл хэн нэгнээс айсан үедээ аюулгүй байдал руу гүйж байсан үеэ та санаж байна уу? Магадгүй аюулгүй хүн чинь ээж, аав, эгч, ах, хамаатан, багш эсвэл найз чинь байсан байж болох юм. Чанга, бат бэх, аюулгүй тэврэлтээс та хэр их тайтгарлыг олж авдаг байсан бэ?
Амьдралдаа бид бэрхшээлтэй тулгарах болно гэж Бурхан хэлсэн хэдий ч Тэр бидний хоргодох газар, хүч минь байх болно гэж мөн хэлжээ. Тэр бол зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж. Тэр биднийг Өөрийнхөө асрамжид оруулахад үргэлж бэлэн ба бидэн рүү гараа сунган байдаг. Санаа зоволт, айдсаа Түүнд өргө. Танд тулгарсан ямар ч нөхцөл байдал Бурханы хяналтаас гарна гэж үгүй.
Тиймээс, та айх хэрэггүй. Таны төсөөлж чадахаас ч илүүгээр таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг чинь тантай хамт байна. Шавь нар нь завин дээр айсан байх үед Есүс салхийг хэрхэн намдаасныг та санаж байна уу? Бурхан тэдний хоргодох газар нь байсан. Израильчууд өөрсдөөсөө хамаагүй хүчирхэг армитай тулалдан ялаад, Амлагдсан газар нутаг руу алхаж байсныг санаж байна уу? Бурхан тэдний хоргодох газар нь байсан. Бурхан таны ч бас хоргодох газар!
Энэ төлөвлөгөөний тухай
Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно.
More