КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАСЗагвар

FEAR IN THE TIME OF CORONAVIRUS

7-с 1 дахь өдөр

АЙДАС БОЛ ШИНЭ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ

Коронавирус, КОВИД-19, цар тахал, хүн хоорондын зай барих, тусгаарлалтад орох, шинжилгээ өгөх, зах зээлийн уналт, ажил орлогоо алдах, нас баралт...зэрэг нь одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох үгс юм. Коронавирус бүх дэлхийг тэр чигээр нь өндөр сэрэмжтэй байлган, ихэнх хүмүүсийг айдаст автуулж байна.

Өдөр тутмын хэрэгцээт зүйлс, ариун цэврийн цаасыг хүмүүс нөөцөлж, энгийн гар ариутгагчийг хаа сайгүй хайж байна. Дэлгүүрийн хоосон лангууны зургууд хаа сайгүй тархаж байна. Бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоож байна. Үхэлд хүргэгч вирусийн талаарх мэдээ тасралтгүй цацагдаж байна. Эдгээр нь хэний ч сэтгэлийг хангалттай айдас, түгшүүртэй болгож байгаа юм.

Тэгэхээр, шинэ хэвийн үзэгдлээс тайван байдал ба найдвар руу эргэхийн тулд бид хаачих вэ? Бичээс рүү эргэ!  Юунд ч санаа бүү зов гэж Бурхан бидэнд хэлдэг. Санаа зоволтоо залбирлаар Түүн дээр авч ир, бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаана. Таныг юу үзэж туулж байгааг Есүс сайн мэддэг бөгөөд Тэр тантай үргэлж хамт байдаг. Энэ "шинэ хэвийн үзэгдэл" өнгөрөн одох болно. Харин Бурханы хайр, хамгаалалт хэзээ ч дуусахгүй.

Тайлбар: Энэ төлөвлөгөөн дэх бүх зургийг Видманн Библиэс авсан болно. Зураач Вилли Видманн Бурханыг хуудасны дээд талаас доошлох гурвалжин байдлаар зурсан бөгөөд Бурханы нүүр царай, хүйсийг дүрслээгүйг та анзаарсан уу? 

Энэ төлөвлөгөөний тухай

FEAR IN THE TIME OF CORONAVIRUS

Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Видманн Библи-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://thewiedmannbible.com