КОРОНАВИРУСИЙН ҮЕ ДЭХ АЙДАСЗагвар

FEAR IN THE TIME OF CORONAVIRUS

7-с 3 дахь өдөр

ЗАВИЙГ БҮҮ ГАНХУУЛ

Хянахын аргагүй, аминд халтай шуурган дунд яг одоо байгаа мэт санагдан, коронавирусийн тархалтаас айсан мэдрэмжтэй байна уу? Айдас бол таны завийг ганхуулан, залгихад бэлэн асар том давлагаалах устай адил. Асар том давлагааны адил айдас бол хүчирхэг бөгөөд өршөөлгүй аж. Давлагааны хамгийн тогтуун газар нь давлагааны доор байдгийг та мэдэх үү? Гадаргуун дээрх давлагаа ямар том болохоос үл хамааран ус ёроолдоо хамгийн тогтуун байдаг.

Есүс бол давлагааны доорх тогтуун устай адил. Айдсыг тань авч хаях тогтуун байдал бол Тэр юм. Үнэндээ, шавь нартайгаа хамт завин дээр байх үедээ ч Есүс мөн ийм л байсан. Тэнгис давлагаалах үед шавь нар нь айж эхлэхэд завин дээр Есүс нам унтаж байв. Тэд шуурган дээр анхаарлаа төвлөрүүлсэн байхдаа ямар нэгэн зүйл хийгээч хэмээн Есүсээс гуйдаг.

Есүс салхийг намдаахаас өмнө итгэл үгүй байсан шавь нараасаа ингэж асуув, "Та нар юунд айна вэ?" Амьдралд тань буй бүх шуурганаас дээгүүр хүч Бурханд байдаг, тиймээс Түүн дээр хараагаа сунгасан хэвээр бай. Тэвдэн сандрах үедээ шуурганаар таныг авч гарах хүч Түүнд бий гэсэн итгэлтэй бай. 

 

 

 

 

Энэ төлөвлөгөөний тухай

FEAR IN THE TIME OF CORONAVIRUS

Өнөө үед бид цар тахлыг тойрсон, урьд өмнө үзэгдээгүй сэтгэлийн зовлон, түгшүүр санаа зоволтоор дүүрэн байх болсон. Цар тахлаас айх үлэмж их айдас яг л вирусийн адил тархаж байгаа мэт байна. Хэрвээ та сүүлийн үед айдас, санаа зоволт мэдэрч байгаа бол энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөө танд яг тохирох болно. Бурханы Үгээс амар тайвныг, Түүний хүч чадлаас хүчийг, таныг гэсэн Түүний хувиршгүй хайраас найдвар болон урамшууллыг авах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Видманн Библи-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://thewiedmannbible.com