FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

7-с 7 дахь өдөр

"Хандлага"  Донна Нүүнан

“ Хаан тэдэнтэй [Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай]мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.” :Даниел 1:20 

Гараандаа

Даниел бол Библи дэх хамгийн дуртай баатруудын минь нэг юм. Нөхцөл байдлуудаас үл хамааран өөрийн гайхалтай хандлагыг хадгалсан нэгэн билээ. Тэр өөрийн хүслийн эсрэг хүний нутаг руу нүүж, амьдралынхаа ихэнхийг олзлогдсон хүний амьдралаар амьдарч байх үед  түүний амь насанд аюул заналхийлж байсан юм. Тэрээр өөрийн удирдлагад үнэнч байсан ба зарим ярвигтай хүмүүсийн төлөө ажиллаж байв. Дасгалжуулагч нар маань чанга шүү гэж бодогдох үедээ Даниелийн амьдралыг хараарай. Небухадназер Иерусалимд хаанчлалаа тогтоож, Даниелийн найз нарыг алахаар завдсан ба яваандаа ухаан санаа нь самуурсан юм. Белхазар архи их уудаг, хэд хэдэн эхнэртэй байсан ба сүмд байсан ариун эд юмсыг хулгайлан авсан. Дариус Даниелийг Бурханд дуулгавартай байсных нь төлөө арслангийн нүхэнд хаясан. Гэсэн ч Даниел хэзээ ч гомдоллоогүй. 

Даниел өөрийн авьяас чадвар хаанаас ирсэн бас хэнд үйлчилдэг гэдгээ хэзээ ч мартаагүй юм.  Тамирчин бидний хувьд жагсахаас эхлэн, албан хаагчдын бүтээлч байдал, цагийн хуваарь гэх мэт олон зүйлс бидний хяналтаас гадна байдаг. Хандлага ба хүчин чармайлт гэсэн хоёр зүйлийг бид  хянах боломжтой. Даниел энэ хоёр хэсэгт хоёуланд нь гайхалтай ажилласнаар шилдэг ажилчин, багийн гишүүн бас удирдагч болж чадсан. 

Урагшаа

Та сургууль ба спорт дахь өөрийн хандлага, хүчин чармайлтыг хэрхэн үнэлэх вэ?

Дасгал хийх

Эфэс 6:7-8; Колоссай 3:23-24

Хувийн бэлтгэл 

Аав аа, миний дэргэдээс холдоогүй Тандаа баярлалаа. Яг Даниел шиг хүчтэй бас дуулгавартай байхад минь туслаач.Тан дээр хараагаа чиглүүлэн Таны тогтоосон журмаар/стандартаар/ амьдрах эр зоригийг надад өгөөч.  Амен.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org