FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар
"Спортоор дамжуулан хүндэтгэл өргөх " Рожер Липе
“Иймд ах дүү нар аа, Тэр та нарын төлөө хийсэн бүгдийн төлөө Өөрсдийн биеийг Бурханд өгөхийг би та нараас хичээнгүйлэн хүсье. Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын жинхэнэ сүнслэг мөргөл өргөх арга зам мөн” - Ром 12:1 (NLT)
Гараандаа
Цаг хугацаа, анхаарал, бусад зүйлсийг умартах зэрэг нь спортоор хичээллэхэд гаргадаг зориулалтын өчүүхэн хэсэг нь. Биеэс чинь ямар их зүйлийг шаардаж болохыг ярих ч юм биш. Хөхөрч няцрах, заримдаа яс хугарах хүртэл тамирчин хүний амьдралын нэг хэсэг. Ийм замыг туулж байхдаа, энэ бүх золиос зориулалт тань Бурханд ариун, тааламжтай, сүнслэг мөргөл болж байдаг тухай та хэр их боддог вэ? Сүмд дуулах чинь ч Бурханд таалагддаг шиг Христийг хайрлах хайраа спортоор дамжуулан илэрхийлэх чинь ч бас Бурханд таалагддаг юм шүү.
Биеэ амьд тахил болгож өргөх нь хэрхэн өргөж байгаагаар хэмжигдэнэ. Дэлхийн арга замыг сонгож, өрсөлдөх гэсэн хэвэнд баригдахын оронд, шинээр сурч судалж, нөхөрлөж, залбирсанаар оюун ухаан, зүрх сэтгэлээ шинэчлэх хэрэгтэй. Өдөр бүрийн энэ зориулалтаар дамжуулан спортын амьдрал маань Бурханыг дээдэлсэн хүндэтгэлийн амьдрал болдог юм. Ийм амьдрал бидэнд өрсөлдөөний талбар дээр ч, талбараас гадна ч Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг ухаалагаар таньж мэдэх боломжийг нээдэг билээ.
Урагшаа
Спортын амьдралдаа та өдөр тутамдаа ямар золиосыг гаргадаг вэ?
Дасгал хийх
Колоссай 3:23–24
Хувийн бэлтгэл
Аав аа, Спортод Таны нигүүлсэл алдар дүүрэн билээ. Амьдралд минь таны нигүүлсэл хүчээр дүүрэн байх болтугай. Таньтай ойр дотно харилцаатай байж хүчтэй тэмцэлдэх цагт ч Таныг хүндэтгэдэг нэгэн байхад минь туслаач. Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өөрийгөө өргөж байна. Энэ өдрийг би танд даатгаж байна. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org