FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

7-с 3 дахь өдөр

"Та ахлах дасгалжуулагчаа хэрхэн хардаг вэ" Сара Робертс 

“Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно.” - Maтай 5:8 

Гараандаа

Зургийн хичээл дээр багшийнхаа яриаг анхаарч, тогтож сууж чаддаггүй нэгэн охин байв. Харин нэгэн өдөр багш нь нөгөө охин зурж эхлэхээсээ өмнө багшийгаа маш анхааралтай сонсож байгааг анзаарав. Багш нь охиныг ажиглаж байснаа зургийнх нь талаар асуув. 

“Эрика, чи юу зурж байгаа юм бэ?” 

“Бурханыг зурж байна” гэж охин хариулав. 

“Бурхан ямар байдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж багш нь дахин асуухад охин

“Одоо тэгвэл мэддэг болно” гэв.

Тамирчид, дасгалжуулагчид бид өөрсдөөсөө “Бурхан надад ямар Бурхан гэж санагддаг вэ?” гэж асуудаг байх хэрэгтэй. Гэмтэхээрээ л дууддаг Бурхан уу? Ялсан ч, ялагдсан ч миний талд байдаг Бурхан уу? 

Бурханыг харах бидний хараа туулсан амьдралтай маань холбоотой байдаг. 

· Хэрвээ дасгалжуулагч ширүүн хүн бол, Бурхан бас ширүүн. 

· Хэрвээ багийнхан маань урмыг минь хугалвал, Бурхан бас урам хугална. 

· Фенүүд биднийг хайрладаг бол Бурхан мөн адил хайрладаг гэх мэт. 

Гол асуудал бол бидний хараа Бүтээгч дээр биш бүтээл дээр байдагт байгаа юм. Хриситгэлт тамирчид бид, биднийг маш их хайрласан тул Хүүгээ бидний төлөө илгээсэн Нэгэний төлөө тоглодог. Бурханыг харах бидний хараа хэр сайн тоглосон гэдэгт биш, хүмүүсийн магтаал дээр ч биш, харин Бурханы төгс байдал дээр төвлөрөх ёстой юм. 

Урагшаа

Христитгэлт тамирчин хүний хувьд та ямар үгсээр Бурханыг илэрхийлэх вэ? 

Дасгал хийх

Дуулал 16:8; Дуулал 103

Хувийн бэлтгэл

Эзэн минь, Та бол сайн, биднийг хайрладаг, итгэмжит учраас би өөрийн авьяас чадварыг, өөрийн баг, өөрийн зүрх сэтгэлээ танд өргөж байна. Таныг энэ ертөнцийн нүдээр хараж дүгнэлт хийхгүй байхад минь туслаач. Харин Есүсийн өгөх хараа зорилгоор Таныг харахыг хүсч байна. Aмен.  

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org