FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар
"Бүү шүүмжил, харин зэмлэ" Тони Данги
“ Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.” – Сургаалт Үгс 3:12
Гараандаа
Намайг анх удаа ахлах дасгалжуулагч болохоор ажиллаж байх үед үүнийг хийж чадна гэдэгт хүмүүс надад эргэлзэж байсан юм. Би хүмүүсрүү хашгирдаг хүн биш. Би хүмүүстэй нүүр тулан уулзаж чаддаггүй хүн байв. Би тоглогчдыг хянаж чадах эсэхээ ч тэд нар мэдэхгүй байлаа. Тэд миний дасгалжуулах арга барилд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх болоо? Миний арга барил тэднийг өдөөн дэвэргэх, урамшуулан зоригжуулаж зааж сургах юм. Би тэднийг илүү сайн болоход нь хүмүүст туслахыг хүсдэг. Зэмлэл гэдэг нь хүмүүсийг доош хийх, муулах гэсэн үг бишээ. Зэмлэснээрээ бусдыг сайжрахад нь тусална гэсэн үг юм.
Тодорхой зүйлсийг тодорхой арга замаар шийдэх хэрэгтэй нөхцөл байдалд тохируулан шийдэж болохгүй. Шийтгэл бол аль хэдийн тогтсон зүйл. Гэсэн ч дүрэм зөрчигдсөн бол та зэмлэх хэрэгтэй. Болж өгвөл ширүүн шүүмжлэлээс зайлсхийж, харин хайраар зэмлэ. Есүс түүхүүд ярьж зэмлэдэг байсан. Тэр үлгэр дууриаллаараа харуулж байсан. Тэр зүгээр л , “Энэ бол буруу, харин энэ нь зөв.”гэж хэлдэггүй. Тэр дагалдагч нараа зэмлэх үед энэ нь тэдний сайн сайхны төлөө байсныг дагалдагч нар нь ойлгодог байв.
Бидний эргэн тойронд буй залуу үеийг өөрчлөлтөд нээлттэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зэмлэлийг хүлээн авдаг хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Урьд нь хэрхэн яаж зэмлүүлж байснаасаа шалтгаалаад залуу үеийнхэнийг зэмлэх нь зарим үед хүндрэлтэй байх нь бий. Харилцааг барьж байгуулахад цаг хугацаа болон тэсвэр тэвчээр хэрэгтэй болно.
Гэхдээ бид Есүсийн хүмүүжүүлэх үлгэр дуриалалыг дагаж, шүүмжлэлийн сорилтоос ангид байж чадвал биднээр халамжлуулж буй тэдгээр хүмүүстэй бид удаан хугацаанд үргэлжлэх харилцааг барьж байгуулан тэдэнд өөрсдийн нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой.
Урагшаа
Бага шүүмжилж, илүү их урамшуулдаг дасгалжуулагч болохын тулд та ямар зүйлсийг хийж болох вэ? Жагсаан бичнэ үү?
Дасгал хийх
Еврей 12:11; 2 Тимот 3:16-17
Хувийн бэлтгэл
Аав аа, намайг хайрлаж зэмлэлээр дамжуулан өсөж хөгжихөд минь тусалж байгаад тань баярлалаа. Есүс хайр дотор бусдыг зэмлэж, урамшуулж залж чиглүүлдэгийн адилаар би бусдад зааж, нөлөөлөхөд минь та надад туслаач. Aмен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org