FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

7-с 4 дахь өдөр

"Хайнга залбирал" Дан Бриттон

“Тасралтгүй залбир” – 1 Tесалоник 5:17 

Гараандаа

Бид “За гялс залбирчихья” гэж хэлэх нь олонтаа.. Үүний цаана “Чухал ажил руугаа орохоос өмнө Бурханы юмыг хурдхан амжуулчихья” гэсэн санаа бий. Гэвч залбирал бол ажилдаа орохоос өмнө яаран амжуулж болдог зүйл биш. Үнэндээ залбирал бол ажил!

Ер нь залбирал бол тоглолтын өмнөх ерөөл, эсвэл хооллохоос өмнөх ёс биш юм. Залбирал бол тасралтгүй харилцан яриа. Амьдралын маань гол хөдөлгөгч хүч, дайсны эсрэг тэмцэх агуу зэвсэг, Бурхан Аавтай холбогдох хамгийн чухал холбоос байх ёстой. 

1 Tесалоник 5:17-д Паул бидэнд тасралтгүй залбир гэж уриалж зоригжуулсан байдаг. Ямар ч үед Бурхантай харилцах харилцаагаа хэзээд нээлттэй байлгаж, залбирч амьдраарай гэж тэрээр захисан. Есүс залбирахаар зайдуу газар руу байнга явж, Эцэгтэй холбоотой байхыг болон Өөрийнх нь нэрээр гуйж байхыг үлгэрлэн харуулаад зогсохгүй уриалан хэлж байсан. 

Хэрвээ бид амжилтанд хүрэхийг хүсдэг бол бидний эхлээд хийх хэрэгтэй зүйл бол залбирч сурах хэрэгтэй. Залбирал биднийг бий болгож, хэлбэржүүлж, төлөвшүүлдэг. Талбай дээр болон талбайгаас гадуур гардаг бүх л асуудлыг төлөвшсөн хүн шиг, нигүүлслээр шийдвэрлэхэд залбирал бидэнд тусладаг. Яарсан хайрнга залбирал хийдэг байхын оронд, залбирахаар яардаг байж, Бурхан бидний дотор хийгээд биднээр дамжуулан хэрхэн ажиллахыг харцгаая. 

Урагшаа

Яарсан хайрнга залбирал хийдэггүй, харин залбирахаар яардаг байхын тулд та юу хийх вэ? 

Дасгал хийх

Eфес 6:18; Филиппой 4:6-7

Хувийн бэлтгэл 

Аав аа, Яаран хайнга залбирч байсаныг минь уучилаарай. Залбирлаа хурдан дуусгах гэж яардаггүй, залбирахаар яардаг нэгэн байхад минь туслаач. Та хэрхэн залбирч байсаны адилаар хэрхэн залбирахыг надад заагаач Эзэн минь, Амен. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org