FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

7-с 5 дахь өдөр

"Зорилготой амьдрал" Аманда Тьюксбури 

“Миний зорилго бол Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд …” – Филиппой 3:10 

Гараандаа

Би дунд сургуулийнхаа дасгалжуулагчийг хэзээ ч мартдаггүй. Манай охидын баг сэтгэл догдолсон, хэзээд бэлэн түүнийг хуваалцах зүйлийг сонсохын тулд тойрон бүчдэг байж билээ. Дунд сургуулийн хэдэн охидыг юу тэгтлээ татаж, долоо хоногийн дундуур өдрийн 3 цагт болдог бэлтгэлд яардаг болгодог билээ? Энэ бол биднийд байсан ЗОРИЛГО. Харрис дасгалжуулагч бидний оюун бодлыг зорилго, тэмүүллээр хэзээд дүүргэдэг байсан юм. Бид тэр улиралд нэг ч тоглолтод хожигдоогүй, гэхдээ илүү чухал нь дасгалжуулагчийн суулгасан чухал зорилгуудыг хэзээ ч орхигдуулаагүй юм. 

Зорилгоор удирдуулсан амьдрал номдоо Рик Уоррен “Хүн бүр ямар нэгэн юмаар удирдуулдаг” гэсэн байдаг. Удирдана гэдэг нь хянах, хөтлөх, чиглүүлэх гэсэн утгатай гэж тэрээр тайлбарласан. Тамирчид, дасгалжуулагчид бидэнд хүлээн зөвшөөрөгдөх хүсэл, нэрээ дуурсгах, төгс байх горьдлого гээд биднийг юу удирдаж байх ёстойн дарамт эцэс төгсгөлгүй байсаар л байдаг. Хэрвээ анзааргагүй байх юм бол нэг л мэдэхэд төвлөрсөн зорилго маань өөрийгөө төв болгосон, түр зуурын зүйл болж хувирах вий. 

Филиппой 3-р бүлэгт элч Паул “Түүнийг мэдэх” гэсэн мөнхийн зорилго тавьдагаа өгүүлсэн. Есүсийг мэдэх мэдлэгээ өсгөж, Түүнтэй харилцах харилцаагаараа дамжуулан он удаан жил үргэлжлэх нөлөө үлдээнэ гэсэн зорилготой тоглож, дасгалжуулдаг бол юу болох бол? Хэрвээ бид Түүний зорилгын төлөө амьдарч, дасгалжуулж, өрсөлддөг  бол Есүсийн төлөө мөнхөд байх өвийг бүтээж чадах арга зам бол спорт юм. 

Урагшаа

Спортод юу таныг удирддаг вэ? Мөн амьдралд?

Дасгал хийх

Филиппой 3:13-15; 2 Петр 1:3-11

Хувийн бэлтгэл

Эзэн минь, Та намайг Таныг хайрлаж, Таниар дамжуулан бусдыг хайрлаж амьдруулахаар бүтээснийг би мэднэ. Таны өгсөн зорилгод төвлөрч амьдрах нигүүлслийг хайрлаач. Амен. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. Энэхүү 7 хоногийн төлөвлөгөө нь таныг 365 хоног буюу Нэг жилийн турш чин сэтгэлээсээ зориулттай амьдарч Ялалтанд хүргэхээс гадна, Бурхантай тогтмол, өдөр бүр чимээгүй цагийг өнгөрөөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org