Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар

Grace & Gratitude: Live Fully In His Grace

7-с 7 дахь өдөр

Таны төлөөх Бурханы зорилго

Хаврын шинэхэн борооны дараа гүнзгий амьсгаа аван, өглөөний шувуудын жиргээг сонсож, анир чимээгүй байж, Бурхантай хамт нам гүм цагийг өнгөрөөх - эдгээр бүх зүйл нь Эзэнийг баярлуулдаг. Мөн та Түүний бүтээлд, Түүний Үгэнд, залбиралд илүү их цагийг зарцуулах тусам Тэр танд зориулсан Өөрийн зорилгын төлөөх хүсэл тэмүүллийн үрийг таны зүрхэнд тарьдаг. Таныг Түүнд зүрх сэтгэлээ өгөх үед Тэр таны зүрхэнд хандан дуулж, Таныг бүтээсэн зорилгоо танаар дамжуулан биелүүлэхийн тулд таныг дууддаг. Энэ нь таны төсөөлж байснаас ч илүү байх болно - та бол Түүний мутрын төгс бүтээл.

Залбирал:  

Өө Аав аа, Би Таны оршихуйд, Таны надад зориулсан хайр болон амар амгаланд дотор байх дуртай. Таны надад зориулдаг бүхэн хамгийн сайн нь учраас Та надад юу хүсэж байгааг би бас хүсэж байна. Амен. 

 

Танд энэ төлөвлөгөө таалагдсан бол, мөн та хэрхэн Бурханы нигүүлслийг бүрэн дүүрэн амсах талаар суралцахыг хүсвэл доорх холбоосоор ороорой dayspring.com мөн та Шанна Ноелийн бичсэн 100 Өдрийн Нигүүлсэл ба Талархалыг олж авах боломжтой.   

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Grace & Gratitude: Live Fully In His Grace

Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ДэйСпринг-д талархал дэвшүүлье. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосоор ороорой:https://www.dayspring.com/