Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар

Grace & Gratitude: Live Fully In His Grace

7-с 2 дахь өдөр

Түүний Нигүүлслийн Дүүрэн байдал

Бид гэнэтийн үхэл хагацал, өвчин зовлон, хэцүү хүнд үеийг туучих үед хүний ​​байгалиас заяагдсан мөн чанарaaраа асуудлыг харж, санаа зовних, бухимдах зэргээр хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ Бурхан өөр сонголтыг бидэнд өгдөг: Түүнд итгэх. Түүнд итгэвэл та яг энэ хором мөчид Түүний амар амгаланг хүлээн авах болно. Тэр танд тулгарч буй бүх зүйлийг мэддэг бөгөөд эмх замбараагүй байдал үүссэн ч та Түүний нигүүлсэл болон амар тайван дотор бүрэн дүүрэн алхаж чадна. Та өнөөдөр юуны төлөө Түүнд итгэх вэ?

Залбирал:  

Аав аа, надад юу ч тохиолдсон байсан Өөрийн жинхэнэ, мөнхийн амар амгалангаараа намайг ерөөнө гэсэн Таны амлалтын төлөө Танд талархаж байна. Амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Grace & Gratitude: Live Fully In His Grace

Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ДэйСпринг-д талархал дэвшүүлье. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосоор ороорой:https://www.dayspring.com/