Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар

Grace & Gratitude: Live Fully In His Grace

7-с 1 дахь өдөр

Ачаагаа Түүнд даатга 

Өнөөдөр та ямар бодлуудад дарагдаж байна? Юу таны сүнсийг янз бүрийн чиглэлд татаж, ядрааж байна вэ? Хайрт анд минь, Бурхан бүгдийг мэддэг. Мөн Тэр таныг сул дорой бөгөөд нэг дор л тийм их зүйлийг даван туулж чадна гэдгийг ойлгодог. Тийм ч учраас Тэр тусална гэж амласан - Тэр таны ачааг үүрэх болно. Түүнийг “Та өдрийн квотдоо хүрлээ” гэж хэлэх цаг хугацаа, жингийн хязгаарлалт гэж байхгүй. Түүний хүч чадал хязгааргүй бөгөөд ямар ч бэрхшээл Түүнд хэцүү биш. Тэр таны бүх хэрэгцээнд тусалж, хангахдаа маш их баяртай байдаг. Гэхдээ та эхлээд бүх ачаагаа Түүний гарт өгөх хэрэгтэй, дараа нь бүгд Түүний хяналтад байгаа гэдэгт итгэж амрах хэрэгтэй.

Залбирал:  

Эзэн минь, энэ өдрийн туршид Өөрийн нигүүлсэл болон хүч чадлаараа надад санаа тавьж байгаад талархаж байна. Яг одоо би Танд бүх ачаагаа даатгаж, Та тэднийг бүгдийг авсан бөгөөд Та надтай хамт байгаа гэдэгт итгэж байна. Амен.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Grace & Gratitude: Live Fully In His Grace

Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ДэйСпринг-д талархал дэвшүүлье. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосоор ороорой:https://www.dayspring.com/