Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар
Нигүүлслээр Аврагдсан
Бид төрсөн цагаасаа эхлэн шалтгаан, үр дагаварт захирагддаг. Хэрэв бид сайн зүйл хийвэл бид хүлээн зөвшөөрөгдөж, магтаал авдаг. Хэрэв бид алдаа гаргасан бол алдаагаа засаж залруулах хүртэл шүүмж авч, хариуцлага хүлээдэг. Бидний үйлдлүүдээрээ дамжуулан урам, хүлээн зөвшөөрөл, сэргэлтийг бий болгох гэдэг. Тиймээс нигүүлслийн тухай ойлголтыг ойлгоход олон хүнд хэцүү байдаг. Бурханы нигүүлслийн дор биднийг эрх чөлөөтэй амьдруулж хүний бүтээсэн нөхцөл байдлыг арилгахын тулд Бурханы нигүүлслээр Христ бидний төлөө үхсэн. Есүсийн үхлийн эцсийн шалтгаан нь бидний амьдрал дахь эрх чөлөө, нигүүлсэл байсан. Бид итгэж, хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч “хийх” шаардлагагүй болсон гэдэгтэй та санал нийлж байна уу?
Залбирал:
Аав аа, Та намайг Өөрийн нигүүлслийн шинэ гэрээн дотор амьдруулахын тулд Өөрийн Хүүг Та миний төлөө золиосолсон учраас Танд талархаж байна. Харин одоо минийх болсон Таны эрх чөлөө нь дотор би алхаж үүнийг бүрэн дүүрнээр хайрлан хүндэтгэхэд Та надад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.
More