Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар
Баяр хөөр дотор алх
Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа Эцэгийнхээ баяр хөөр дотор алхаж байсан гэж бодсон удаа танд бий юу? Тийм ээ, Есүс чөтгөрүүдийг хөөж, өвчтэйг эдгээж, алхаж, ядрах хүртлээ номлож байхдаа Тэр баяр хөөрөөр дүүрэн байсан. Мөн Тэр дэлхийг орхихоосоо өмнө бидэнд хандаж та нар Түүний дотор байж, таны амьдрал дахь Бурханы зорилгын дагуу амьдрах үед та нарт ч гэсэн Түүний баяр баясгалан байх болно гэсэн. Үнэндээ Түүний баяр баясгалан та нарын дотор бүрэн дүүрэн байдаг. Энэ нь танд ямар ч ажил, сорилт бэрхшээл тулгарсан, та Түүний дүүрэн баяр хөөрөөр бүгдийг даван туулж чадна гэсэн үг юм.
Залбирал:
Аав аа, Таны гайхамшиг болон баяр хөөрийн бэлгүүдийн төлөө Танд талархаж байна. Зүрх сэтгэл болон оюун санааг минь дүүргэж, энэ өдрийн туршид Таны баяр хөөрийн дүүрэн байдал дотор алхахад надад тусалж намайг хамгаалж өгөөч. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.
More