Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрахЗагвар

Grace & Gratitude: Live Fully In His Grace

7-с 5 дахь өдөр

Эзэн дотор Баярла

Амьдрал сайхан байх үед баярлах, залбирах, талархал илэрхийлэх нь амархан байдаг, харин орноосоо босох гэж зүдэрч байхдаа бид яах бол? Есүс таныг хүнд хэцүү үетэй тулгарах болно гэдгийг мэдэж байсан бөгөөд хүлээстэй сүнсний эсрэг Түүний үйлдэл нь тэмцлийн төлөөх бус харин Түүний оршихуй ба Түүнтэй үүрд хамт байх мөнх амийн амлалтын төлөөх магтаал юм. Тэр танд хайртай. Тэр таны төлөө үхсэн. Эдгээр нь юу ч болж байсан Түүнд баярлаж талархах шалтгаан мөн. 

Залбирал:  

Есүс, яг одоо би Таны дотор баяр хөөртэй байна, мөн миний төлөө загалмай дээр Өөрийн амийг золиосолсны төлөө би зүрх сэтгэлээсээ Танд талархаж байна. Би үнэхээр Танд талархаж байна. Амен. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Grace & Gratitude: Live Fully In His Grace

Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ДэйСпринг-д талархал дэвшүүлье. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосоор ороорой:https://www.dayspring.com/