Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 32: Завхай эм"
Завхайрах нь хоёр гэм буруутай тал бүхий хүнд гэмт хэрэг болох нь Хуулинд тодорхой тусгагдсан: "Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино" (Дэд хууль 22:22). Иймээс Хуулинд заасны дагуу, Хуулийн багш нар болон Фарисайчууд Есүс дээр садар эмийг чулуудан алахаар авч ирсэн. Тэр эрэгтэй нь хаачсан юм бол? Тэр эрэгтэй тэдэнд огт сонирхолгүй байсан. Эцэст нь, тэд Хуулинд л сонирхол нь татагдсан байсан юм. Тэдний анхаарал Есүсийг сориход л төвлөрсөн байсан.
Гэсэн хэдий ч Есүс үүнд нь хууртагдаагүй. Тэр, "Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид" гэж тэдэнд хэлсэн. Хэрэв шүүгчид гэмтэй байвал гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцохгүй гэсэн шинэ шүүхийн тогтолцоог Есүс мэдээж энд санал болгоогүй. Фарисайчуудад хандан дахин дахин хэлдэг зүйлсээ – Есүс энд бас л хэлж байгаа юм. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. ‘Би тахилыг бус, энэрлийг хүсдэг’” гэх мэт үгсийг Тэрээр тэдэнд олонтаа хэлсэн байдаг (Матай 9:13; харьцуул Матай 12:1-8; Иохан 7:21-23). Өөрөөр хэлбэл тэд Хуулийн хамгийн чухал хэсэг болох – Хуулийн хамгийн анхных нь хайр юм гэдгийг мэдэхгүй байгааг Тэр хэлж байсан (Матай 22:34-40; Матай 7:12; Галат 5:14). Иймээс тэд Хуулийг дэмжих сонирхолтой байгаа мэт харагдах боловч, үнэн хэрэгтээ тэд хайр, нигүүлсэл, даруу байдал болон өрөвч сэтгэлийн үндсэн дээр аливааг үйлдэхгүй байгаагаараа Хуулийг зөрчиж байсан юм.
Тиймээс тэднээс ганц нь ч үлдээгүй. Тэгээд Есүс тэр эмэгтэйд,“ Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” гэж хэлсэн. “Чи нүгэл үйлдэх үгүй чинь хамаагүй” гэж Тэр хэлээгүй. Харин Тэрээр үүний оронд үнэндээ, “Би чиний зөвт байдлыг хайр бас өршөөлд үндэслэн тогтоож байна. Тиймээс шийтгэлээс айснаасаа болж бус, харин чи Надтай учирсан бас чи нигүүлслээр аврагдсан учраас — нүгэл бүү үйлд” хэмээн хэлсэн.
Залбирал
Эзэн, Нигүүлслээр л дамжуулан бид Түүний зөвт байдлыг олж авсан учраас бид Есүсийн Нэрийг өндөрт өргөмжилье! Иймээс, бид гэм хийхгүй байхыг хичээж байх үедээ ч тэр, бид нигүүлслээр дамжуулан аврагдсан гэдгийг гүн гүнзгийгээр таньж мэдсний үндсэн дээр ариун байдал болон зөвт байдлыг хүсэн тэмүүлэхэд бидэнд туслаач. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.