Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 36: Ариусгал"
Жил бүр Алгасал баярын үеэр хэдэн мянган Иудейчүүд Израил болон Иудейн газар нутгийн өнцөг булан бүрээс Иерусалим дахь сүмд тахил өргөхөөр ирдэг байсан. Ихэнх хүмүүс хол зам туулж байж хүрдэг байсан учраас тахилаар өргөх амьтдыг нутгаасаа авч ирэн улмаар бэртэж гэмтэх эсвэл тахилаар өргөхөд гологдох эрсдэлд орохгүйн тулд тэд ихэнхдээ тахилын амьтдыг Иерусалимаас худалдаж авдаг байсан. Иудейчүүдийн хувьд зөвхөн очсон үедээ л тахилаа худалдан авах нь тэдэнд амар байсан. Гэсэн хэдий ч, энэхүү худалдаа наймаа нь Иудей бус Бурханд итгэгчид цуглардаг Иудейчүүдийн сүмийн талбай дээр хийгддэг байсан. Ийм учраас Алгасал баяраар сүмийн талбай нь мал амьтдаар, мал амьтдын худалдаачдаар мөн нутгийн мөнгийг Иудей мөнгөнд хөрвүүлдэг мөнгө солигчдоор дүүрэн байдаг байсан.
Үүнийг Есүс хараад үнэхээр уурласан, барааг худалддаг ширээг шидэн бас мал амьтдыг тараан туутлаа— үнэхээр ихээр уурласан. Яагаад? Худалдаачид нь явуулын хүмүүст Бурханыг хүндлэхэд туслахыг хичээж байсан биш гэж үү? Магадгүй л юм. Гэвч тэд Бурханыг эрж хайж буй тэдгээр “бүх үндэстнүүд”-ийн магтаалыг утга учиргүй хоосон зүйлд тооцсон. Тэднийг “дээрэмчид” хэмээн дуудахдаа Есүс тэдний шуналтай санхүүгийн наймаа худалдаанууд болон Иудейчүүдийн магтаал өргөх газрыг тэд хэрхэн өөрчилж буй арга замын талаар дурьдаж байсан байж болох юм.
Гэсэн хэдий ч үүнээс огт өөр зүйл болж байгаа. Сүмийг цэвэрлэхтэй зэрэгцүүлээд, тэд Есүсээс эрх мэдлээ харуулах ямар тэмдгийг Тэр үзүүлэх вэ хэмээн асуусан. Есүс тэдэнд, “Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно” (Иохан 2:19) гэж хариулсан. Гэвч Тэрээр сүмийн барилгын талаар бус; “Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан” (Иохан 2:21). Өөрөөр хэлбэл, Түүнийг нас барахад, сүм болон үүний бүхэл тогтолцоо — ариун байдал, золиос, бас алдар нь —Түүний хамтаар нас барсан, учир нь Тэр Өөрөө Алгасал баярын Хурга, хамгийн дээд ариун Нэгэн бас Хамгийн дээд алдар хүндлэл байсан юм. Иймээс, Есүсийг амьсгал хураахад сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурсан (Марк 15:38), Бурхан ба хүн төрөлхтний хоорондох хэрэм нурсан. Есүс Өөрөө “бүх үндэстнүүдийн залбирлын өргөө” болсон. Одоо бид магтахын тулд Иерусалим дахь сүм рүү аялах шаардлагагүй болсон. Магтагчид нь Еврей ба Иудей гэсэн ялгаа байхгүй болсон. Магтаал нь хаана магтаж буй тэр газарт бус харин хэнийг магтаж байгаатай холбогдох болсон. Есүс Өөрөө сүм юм. Түүний дотор л бид Бурхантай учирдаг.
Залбирал
Эзэн, бид Есүсийг эцсийн золиос, ариун Нэгэн, алдар бас сүм болохынх нь хувьд магтан хүндэлж байна. Тиймээс, ЭЗЭНий нэрийг хайрлан Зарц нь болохын тулд Түүнтэй биднийг нэгтгээч (Исаиа 56:6). Христ дотор, алс холын болон ойрын — бүх үндэстнүүд —Тань дээр залбирлаар нэгдэх болтугай (Исаиа 56:8). Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.