Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 33: Дуудлага"
Есүстэй олон өдөр олон шөнийг өнгөрүүлсний дараа, Түүний үгийг чихээрээ сонсож, үйлсийг нь нүдээрээ харсны дараа, Есүс бол Христ, Бурханаас амлагдсан Нэгэн гэдгийг Петр гарцаагүй хүлээн зөвшөөрөхөөр байсан. Есүсээс алслагдсан хүмүүс нь итгэлдээ зоримог бус, Түүнийг эш үзүүлэгч гэдэгт ихэнхдээ итгэдэг боловч, Түүнийг тууштайгаар дагаж байсан тэдгээр хүмүүс нь Тэрээр зүгээр л нэг эш үзүүлэгч байгаагүй, харин Өөрөө сайнмэдээ мөн гэдгийг мэдэж байсан. Петрийг хүлээн зөвшөөрсний дараа, Есүс тэдэнд Өөрийн үйлчлэлийг болон Түүнийг дагах нь ямар байхыг ойлгоход туслахыг хичээсэн боловч Есүс тэдний найдан хүлээж байсан Есүс биш байсан бөгөөд, Түүнийг дагах нь тэдний бодож байснаас огт өөр байхаар байсан.
Түүнд тууштай байх нь өөрийгөө үгүйсгэн, өдөр бүр загалмайгаа үүрч улмаар Өөрийг нь дагахыг шаарддаг гэдгийг Өөрийг нь дагах хүмүүст хандан тодорхой дуулдагыг өгсөн. Тухайн үед ч бас одоо ч Түүний үгс нь дагахад тийм амар биш. Бидний амьдарч буй соёл нь өөрсдийгөө л алдаршуулах бас юунаас ч илүүтэйгээр өөрсдийн хүсч буй тохь тух, хяналт бас сэтгэл ханамжийн араас хөөцөлдөхийг бидэнд зааж байдаг. Хэн нэгэн өөрийгөө үгүйсгэх бас Бурханы зүйлсийн араас хөөцөлдөх нь үхэхтэй адил мэт санагдах хэдий ч, үүнийг хийлгэхийн тулд л Есүс биднийг дууддаг. Түүнийг дагахын тулд бид бүх хяналтыг Түүнд өгч бас зовлон ба татгалзалыг тэсвэрлэх ёстой гэж Тэр бидэнд хэлдэг бөгөөд, мөн түүнчлэн Тэрээр биднийг Өөр шигээ болгохоо амладаг. Түүн дотор, зовлонгоор дамжиж ялалт ирэх болно. Есүс биднийг амьдралаасаа татгалзахад дуудаж байгаа бөгөөд, тэгснээрээ бид Түүнээс жинхэнэ бас мөнхийн амьдралыг Түүний дотор хүлээн авахын тулд юм. Түүний таныг дуудаж буй дуудлагыг та сонсож байна уу? Түүнийг дагахын тулд та өөрийгөө үгүйсгэн бас загалмайгаа үүрэхийг хүсч байна уу? Тэр таныг амьдрал руу хөтлөн дагуулна гэдэгт та үнэхээр итгэж байна уу?
Залбирал
Нигүүлслийн Бурхан, Есүс бол Христ, бид бүгдэд хэрэгтэй байсан тэр Аврагч болох Хүүгээ бидэнд илчлэн харуулсны төлөө бид Таньд талархъя. Таныг дагахад шаардлагатай тэр нигүүлслийг бидэнд өгөөч. Та бол зохистой ганц Бурхан бөгөөд бид Таньд өөрсдийн амьдралаа өгөхийг хүсч байна, үүнийг хийхэд бидэнд Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.