Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 31 дахь өдөр

"Өдөр 31: Уяман өвчтэй хүн"

Уяман өвчин тусах нь эртний үеийнхний хувьд, хүнд тохиолдох хамгийн эмгэнэлтэй асуудал байж. Уяман өвчтэй хүн хүмүүсийн эргэн тойронд байх бүртээ "бузартсан, бузартсан" хэмээн хашхирах шаардлагатай байдаг байсан бөгөөд тэгснээрээ явуулын хүмүүс тэднээс зайгаа барих аж. Уяман өвчтэй хүний орон гэр "хуарангийн гадна байж, тэр ганцаар" амьдрах ёстой бөгөөд тэгснээр тэрхүү өвчин бусдад тарах эрсдлийг бууруулах юм (Леви 13:45-46). Уяман өвчин тусвал бүхий л насаараа тусгаарлагдан, доромжлогдон амьдрах болдог.

Тэгээд Есүс ирснээр бүхнийг өөрчилсөн. Сайнмэдээний агуу гайхамшгийн нэг бол Есүс уяман өвчтэй хүнтэй харилцсаныг тэд олонтаа тэмдэглэн үлдээсэн нь гарцаагүй мөн. Тэр тэдэнд ойртон очсон бөгөөд тэд ч бас Түүн рүү ойртон ирсэн. Тэр тэдэнтэй хүндэтгэлтэй бөгөөд эелдэг хандсан. Түүгээр ч үл барам Тэрээр төсөөлшгүй зүйлийг хийсэн: Тэр тэдэнд гар хүрсэн бөгөөд Түүнийг тэдэнд хүрэхэд тэд цэвэршсэн. Есүс уяман өвчтэй хүмүүсийг эдгээсэн.

Библийн олон эрдэмтэд уяман өвчтэй хүний бие махбодын байдал ба гэм нүгэлтэй хүний сүнслэг байдлын хооронд төсөөтэй тал бий болохыг онцолсон байдаг. Бидний зүрх сэтгэл дэхь гэм нүгэл нь биднийг Бурханаас болон бусдаас тусгаарладаг. Бид гэмээ нуун эсвэл арилгахыг хичээх боловч, гэм нүглийн толбо хэвээрээ л байж байдаг. Lady Macbeth шиг гэм нүглийнхээ толбыг бид арилгах гэж "хараал идсэн толбо арилаад өгөөч" гэж хичнээн хашхирлаа ч ямар ч үр дүнгүй юм. Бид бузартсан бөгөөд үүийгээ ч бид өөрсдөө мэддэг.

Сайнмэдээний нэг сайнмэдээ нь гэвэл Есүс Христ бол халдварлахуйц цэвэр Хүн гэдэгт оршдог. Уяман өвчтэй хүнд хүрэхдээ Есүс уяман өвчин тусаагүй. Үүний оронд уяман өвчин цэвэршигдсэн. Өөрсдийн гэм нүглээ арилгахаар зүтгэн оролдсоор байгаа тэдгээр хүмүүс нь халдвартай цэвэр Тэр Нэгэнд хүрэх боломжийг өөрсөддөө олгох ёстой. Мөн, энэхүү түүхэн дэхь уяман өвчтэй хүний адилаар тэрхүү гар хүрэлтээс ирэх хянахын аргагүй талархалыг мэдэрсэн хүмүүс тэрхүү халдварлахуйц цэвэр Нэгэнтэй учирсан учралынхаа талаар чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.

Залбирал

Тэнгэрлэг Аав аа, гар хүрсэн бүхнээ цэвэр болгодог Таны Хүүгийн төлөө бид Таньд талархъя. Түүний нигүүлслээр энэ өдрөөр зогсохгүй бүх өдрүүдийн турш Тэр бидний зүрх сэтгэл болон үйлдлүүдэд маань хүрэх болтугай. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 30Ѳдѳр 32

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.