Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 22: Уснууд"
Эдгээр эшлэлүүдэд, Израйлын Ариун Нэгэн Исаиагаар дамжуулан егүүтгэлийн өмнөх өдөр Өөрийнхөө хүмүүст хандан амьдралын үнэн эх булаг руу буцаж ирэхийг гуйсан. Энэ нь ямар ч саад хориггүйгээр амьд усны мөнхийн булаг руу ирэхийг чухалчилсан дуудлага мөн. 2 болон 3-р эшлэлүүд нь энэ ус бол Бурханы Үг болохыг тодорхой харуулдаг. Уснаас ихээр уух: Үгийг хүлээж авах, итгүүлэхийг оролдох, үүн дотор баясах, өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй мэтээр үүнийг сонсох нь урилга юм. "Сонсон сонсож" (эшлэл 2) гэсэн нь санаа сэтгэлээ төвлөрүүлсэн бас урт удаан анхаарлыг шаарддаг. Эцэстээ, эдгээр үгс нь тэднийг аврахын тулд (эшлэл. 3), өөрчлөхийн тулд (эшлэл 7), тэднийг бүх дэлхийд ивээл болгохын тулд өгөгдсөн (эшлэл 5). Тэд өөрсдийг нь өрөвддөг Бурхантай нэгдмэл байхаар дуудагдсан хүмүүс (эшлэл 7). Гэсэн хэдий ч тэд Түүнийг сонсохоос татгалзсан (6:9).
Исаиаг сонсож буй хүмүүстэй адил хандлагатай байгаагаа бид хүлээн зөвшөөрөхөд тохирсон цаг бол Лент мөн. Ухамсарласан эсвэл бага зэрэг ухамсарласан шалтгаануудын улмаас Бурханы Үгийг улмаар Бурханыг Өөрийг нь хайхралгүй орхих гээд байдаг тийм өрөвдмөөр хүмүүс бол бид байдаг. Бичээсээс хол байх юм бол сүнсний хувьд мартах өвчин бидэнд үүсэн бий болох бөгөөд улмаар зөгийн балны сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг тэр амтыг бид мартдаг (Дуулал 19:10). Лент бол Түүнийг харахаар худаг дээр ирсэн эмэгтэй Христийг хэрхэн харж байсан шигээр —Түүнийг ариун Нэгэн, бидний цангасан зүрх сэтгэлийг хязгааргүйгээр Хангагч Нэгэн болох талаас нь харах урилга мөн. Энэ бол тэрхүү худаг руу буцаж очоод хүссэнээрээ үүнээс уухаар бидэнд өгөгдсөн урилга юм. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно (Иохан 4:14).
Залбирал
Ивээгч Эзэн, Өөрийнхөө хайр дотор Та биднийг дууддаг. Таны өршөөлөөр, Таны дуу хоолойг сонсохоор бидний чихийг нээж өгөөч. Бидний нүдэн дэхь хайрсуудыг хусаж өгөөч улмаар Үгийнхээ гайхамшгийг бидэнд илчлэн харуулаач. Энд л Таныг алдар илчлэгдсэн байдаг. Бидний баяр бахдал маань болооч. Бидний сэтгэл ханамж маань болооч. Таньд итгэж найдсан хэн ч ичгүүр болдоггүйн адилаар аливааг хүсэн тэмүүлэх цоо шинэ мэдрэмжийг бидний дотор эхлүүлээч. Алдрын Эзэн, бид Таных. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.