Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 25 дахь өдөр

"Өдөр 25: Сайн Хоньчин"

Библийн туршид Бурханы хүмүүсийг хонин сүргээр дүрслэсэн дүр зураг хэдэнтээ байдаг. Езекиел 34-р бүлгийн эхэн хэсэгт одоогийн хоньчид (Израйлын удирдагчид) эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаагаараа буруутгагдсан (34:1-22). Эш үзүүлэгч нь, та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээхгүй байгаа гэдгээр нөхцөл байдлыг тодорхойлсон байдаг. Тиймээс Бурхан тэдний дээр шүүлтийг буулгах болно хэмээн бидэнд хэлсэн байдаг. Дээрх эшлэлүүдэд энэхүү бүлэг дэхь төв цэг нь анхааруулгаас ирээдүй рүү хандсан амлалтаар солигддог. Эзэн Өөрийн хонин сүргийг авраад зогсохгүй, Тэрээр тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээн хоньчин нь болж мөнхөд аюулгүй байлгах болно гэсэн (эшлэл 25). Хүн төрөлхтөн гэмээр дамжуулан амар тайван ба найдвараа алдсан(Эхлэл 3:15; 4:8) бөгөөд Езекиел шиг эш үзүүлэгчид эхнээсээ л үүнийг хэлээд байсан юм (Исаиа 9:6-7). Бурханаас илгээгдсэн төгс хоньчин-хаан бөгөөд энэ бүлгийн эхэнд дүрслэгдсэн авлигад өртөгдсөн удирдагчидаас тэс өөр тэр Есүсийг харахаар энэ л үед бид хараагаа сунгах ёстой.

Ядууст сайн мэдээг хүргэхийн тулд, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд Есүс ирсэн хэмээн сайнмэдээг бичигчид бидэнд хэлдэг (Лук 4:18). Юу тэднийг амар тайванд хүргэхийг тэд мэдээгүй учраас Есүс Иерусалимын төлөө уйлдаг (Лук 19:41). Биднийг Бурхантай бас бие биетэйгээ амар тайвныг тогтоохын тулд Есүс л хонин сүргийнхээ төлөө амиа золиослосон. Бас Өөрийн дахин ирэлтээр дамжуулан энэ дэлхийд мөнхийн амар тайвныг нэг л өдөр Есүс авч ирэх болно (Илчлэл 21-р бүлэг). Үүний зэрэгцээгээр, Бурхан амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэлээ алдахад биднийг хүргэхүйц урам хугарах бас зовох үеүүд байна. Биднийг хүрээлэн буй дэлхий дээрхи шударга бус явдал нь биднийг эрээ цээргүй нэгэн болгох боломжтой. Энэ л үеүүдэд бид Есүс бол бидний сайн Хоньчин гэдэгт бясалгах бас Тэр Өөрийн хоньдынхоо төлөө Өөрийнхөө амийг золиослосон учраас бид нэг л өдөр "Эзэний өргөөнд мөнхөд орших болно" гэдгийг санах ёстой.

Залбирал

Есүс Эзэн, Өөрийнхөө хоньдыг гэсэн тэр хайр бас халамжийн тань төлөө Таньд талархъя. Намайг Таны амар тайвныг мэдэрч бас Таны гэр бүлд үрчлэгдэхийн тулд Өөрийнхөө амийг загалмай дээр золиослосны төлөө Таньд талархъя. Намайг гэсэн Таны хайрын гэрэлд анхаарлаа хандуулах энэхүү улирлын үеэр харилцаанууддаа амар тайвныг хайх бас өөрийнхөө амьдралыг бусдын төлөө зориулах арга замыг хайхад надад туслаач. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.