Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 27 дахь өдөр

"Өдөр 27: Ирж буй Хаан"

Эртний Ойрх Дорнодод, хаан хүн хотод орж ирэхдээ байлдааны морио уначихсан цэргийн сүр хүчээ бадруулсаар, ялангуяа өөрийнх нь хууль дүрэм нь хүчин төгөлдөр бус, хардалт төрүүлэхүйц эсвэл илт татгалзагдахаар тооцогдож болзошгүй шинээр эзлэн авсан хотдоо орж ирэх үедээ ийнхүү үйлддэг байж. Энэ заншил үл хамаарах онцгой тохиолдол нь хаантан өөрийн нийслэлдээ орж ирэх үе аж. Эрхэм хаантан — илжиг унан хотдоо орж ирдэг заншилтай.

Эш үзүүлэгч Зехариа нь Иерусалимчууд Хаанаа эргэн ирэхийг харах тэрхүү өдрийн тухай зөгнөжээ. Тэрээр муу ёрын сүнсийг бүр мөсөн ялж, мөнхийн авралыг баталгаажуулж бас бүх үндэстнүүдэд амар тайвны хаанчлалыг тогтоох болно. Илжиг унан орж ирж буй жинхэнэ Хаанд найдах түмэн олон "Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!" гэж Есүсийг илжиг унан Иерусалимд орж ирэхэд түмэн олон ийнхүү хашхиралдаж байлаа.

Удалгүй эдгээр хүмүүс уурлан бөөнөөрөө Түүний цусыг урсгахаар: "Түүнийг цовдол!" хэмээн орилж хашхирч эхэлсэн. Нэгэн цагт эргэн ирж, эрхэм Хаанаар хүндлэгдэн байсан Есүс, одоо өшөөт хүмүүсийн догшин эсэргүүцэлтэй нүүр тулах болжээ. Жинхэнэ Хаан Өөрийн нийслэлдээ эргэн ирэхэд Өөрөөс нь урвасныг олж мэддэг. Гэсэн хэдий ч, Тэрээр байлдааны морины оронд илжиг унан, амар тайван орж ирсэн. Мөн Тэрээр бидний бас тэдний— догшин хэрцгий эсэргүүцэлд Өөрийгөө тушаан, бүхий л гэм буруугийн ялыг Өөртөө үүрч, биднийг уучлалд хүргэснээр Тэрээр туйлын ялалтыг нэгмөсөн байгуулсан. Энэ Хааны ялах дайсан нь бид байсан бөгөөд бидний хүсэн хүлээж байсан ялалтын төлөөс нь бидний хайртай Хааны маань үхэл байсан. Тэр үүнийг хийсэн юм. Сионы охин оо, агуугаар баярлан цэнгэ. Чангаар хашхирагтун, Иерусалимын охин оо!

Залбирал

Эзэн, бидний гэмийн төлөөх төлөөс болгон Та Өөрийн амийг өгсөн Эзэн учраас бид баярлан чангаар хашхиръя. Бидний хүсэн хүлээж байсан тэр хайртай Хаан гэж бид Таныг магтъя. Бидний зүрх сэтгэл, бидний амьдралд бас бидний хотод орж ирж хаанчлаач. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.