Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 24: Мөчир"
Бурханы биднийг гэсэн хайр ба анхаарал халамж нь бид Христитгэлт амьдралаар хэр зэрэг амьдарч байгаагаас хамааран өсч бас буурч байдаг гэсэн бодолд урхидуудах нь амархан байдаг. Эцэст нь, бид өөрсдөө, бусад хүмүүс бидэнд таалагдахаар амьдарч ч бай үгүй ч бай үүнээс хамааран тэднийг гэсэн хайраа өсгөх бас бууруулах нь олонтаа байдаг. Бид тогтворгүйгээрээ алдартай хэдий ч, Бурхан тууштайгаараа алдартай гэдэгт талархъя.
Элч Иеремиагаар дамжуулан Тэрээр Өөрийн хүмүүст хандан Түүний амлалтад найдаж болохыг бас тэдний хэрэгтэй үед Тэр үргэлж хамт байхаа сануулдаг. Тууштай бас итгэмжтэй байхаа Тэрээр ийнхүү амладаг: “Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй …шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр тахилч нар хэзээ ч дутагдахгүй” (эшлэлүүд 17-18). Эцсийн дүнд, Есүс бол хаан ширээнд заларч буй Хаан бөгөөд Тэрээр нэгэнтээ бүх хүмүүсийн төлөөх золиос болгон Өөрийгөө өргөсөн Нэгэн мөн.
Өөрийн зөвтгөлийг бидэнд өгдөг зөвт Мөчир бол Есүс бөгөөд Бурхан биднийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэмээн айх хэрэг бидэнд огт байхгүй. Тэрхүү зөвтгөлөөс болж бид өөрсдийн дутагдал болон итгэлгүй байдлаа Бурхан дээр авч ирэх боломжтой болсон. Есүс биднийг хэзээ ч орхихгүй. Тэрээр хүлээн авах болно гэдгийг нь мэдэн өдөр бүр Түүн дээр бид гэмшлээ авч ирэх боломжтой. Есүсийн амьдрал, үхэл ба дахин амилалтаас болж цэвэр эхлэлтийг өгнө гэдэгт бид Бурханд найдаж болно. Бидэнд өдөр бүр тэрхүү цэвэр эхлэлт бүгдээрэнд маань хэрэгтэй. Хэрэв та Түүн рүү ирж Түүнээс үүнийг гуйвал, Бурхан таньд үүнийг итгэмжтэйгээр өгөх болно.
Залбирал
Эзэн Есүс, Таны өршөөл өглөө бүр шинэ байдгийн төлөө бас Таны агуу итгэмжтэй байдлын төлөө би Таньд талархъя. Би Таны замаар алхах үед Та намайг хэзээ ч орхихгүй бас хаяхгүй гэсэн үнэнд найдаж Таньд үл таалагддаг зүйлсийнхээ төлөө гэмших нигүүлслийг Та өнөөдөр надад өгөөч. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.