Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 21 дахь өдөр

"Өдөр 21: Зовлон эдэлж буй Зарц"

Есүс олон арга замаар үнэхээр гайхалтай Нэгэн байсан. Хэрэв та Түүний амьдралыг дэлхийн стандартаар хэмжих юм бол ихэнх зүйлээрээ Тэрээр бүтэлгүйтсэн Нэгэн байх байсан. Тэрээр ядуу, гологдсон, маш хэцүү бас ичгүүртэй үхлээр үхсэн. Тэрээр бусдын хөөцөлддөг шиг тохь тух, эрх мэдэл, ба бусдаар танигдсан байхын араас хөөцөлдөөгүй.

Гадаад харагдах байдлаараа ч тэр Ертөнцийг бүтээгч ба Сахин хамгаалагч хэмээн танигдах ганц ч зүйл Түүнд байгаагүй. Тэрээр бүхий л гоо үзэсгэлэнгийн цор ганц эх сурвалж нь байсан хэдий ч Өөртөө бусдыг атаархуулахгүй байх үүднээс ямар ч гоо үзэсгэлэн болон сүр жавхланг Өөртөө огтхон ч агуулаагүй. Үүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Өөрөөс нь буруу харж бас нүүр бууруулахад хүрэхүйц тийм үнэхээр хаягдсан ба гологдсон, өрөвдөлтэй Нэгэн байсан. Үнэхээр төсөөлөхийн аргагүйгээр Тэр зовоон шаналагдсан, нэвт сүлбэгдсэн, шийтгэгдсэн, дарамтлагдсан бас зовлон эдлэсэн. Тэрээр цор ганц ямар ч гэм зэмгүй бас зөвт Нэгэн байсан атлаа энэ бүгдийг үүрсэн.

Биднээр энэ бүхнийг хэзээ ч үүрүүлэхгүй байхын тулд л Есүс энэ бүхнийг туулж гарсан. Бидний тэсэж гарч хэзээ ч чадахгүй байсан тийм харамсал гашуудлыг Тэрээр амссан. Тэрээр хэзээ ч гэм үйлдээгүй боловч гэмийн төлөө шийтгэгдсэн. Сүүлийн эшлэл биднийг хоньд мэт—гэнэн, аргаа барсан бас өөрсдийнхөөрөө явахыг тэмүүлсэн байсан боловч Эзэн бид бүгдийн хийсэн муу бүхний төлөө Өөрийнхөө амийг золисон. Тэрээр баян нэгэн байсан хэдий ч бидний төлөө ядуу Нэгэн болж, тэгснээрээ бид Түүний баялгийн улмаас баян хүмүүс болох юм.

Залбирал

Аав аа, бид Таны Хүүгийн даруу байдал болон хайр энэрлийг бахдаж байна. Ганцхан Түүний шархаар л дамжуулж бид эдгээгдсэн. Авралын баяр баясгалангаар өдөр бүр биднийг шинэчлээч бас үүнээс ч агуу ирэх зүйлсийн гэрэл дотор амьдрахад бидэнд туслаач. Христийн нэрээр залбирлаа, Амен.

Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс

Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна