Исаиа 55:1-7
Исаиа 55:1-7 АБ2013
“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун. Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ? Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намайг сонсон сонсож, сайныг нь ид, Өөх тосыг таалан жарга. Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов. Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.” Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.