Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 15: Орхигдсон Нэгэн"
Дуулал 22-р бүлэг нь Эзэний зарц хэрхэн зовлон эдлэсэн талаар Исаиагийн бичсэнийг цуурайтуулахуйц дууллын олон бүлгүүдийн хамгийн анхных нь мөн. Энэ бүлгийн хамгийн эхний мөр нь бидэнд танил байгаа байх учир нь Есүс загалмай дээр цовдлогдож байх үедээ яг эдгээр үгсийг хэлэн хашхирч байсан. Гэсэн хэдий ч энэхүү дуулал нь энэ үйл явдал болохоос хэдэн үеийн өмнө Давидаар бичигдсэн. Давид өөрийнхөө зовлонгийн талаар өгүүлж байхдаа, тэрээр бас хэдэн мянган жилийн дараа болох Христийн загалмай дээрхи авралын хүч бүхий зовлонгийн талаар зөгнөн өгүүлж байсан.
Есүс амьдралынхаа туршид сүмд магтах үедээ энэхүү дууллыг олон удаа унших байсан байх. Ямар ч эргэлзээгүйгээр Тэр аль хэдийн цээжилсэн байх байсан бөгөөд энэ нь Тэрээр загалмай дээр хадагдах үед нь Түүний санаанд шууд орж ирэх байсан байх.
Өөрт нь тохиолдох гэж буй зүйлийг мэдсэнээрээ Есүс амьдралаа айдас болон эмээлт дүүрнээр өнгөрүүлж болох л байсан. Харин үүний оронд, Тэрээр, Өөрөөс нь өмнө амьдарч байсан Давидын адилаар, Өөрийн үнэн хэмээн мэдэх зүйлс болох: Бурхан бол ариун, Өөрийнх нь амьдралын туршид Бурхан итгэмжтэй байсан гэсэн үнэнүүдээс зуурсаар байсан. Тэгээд эдгээр үнэнүүд дээр түшиглэн Давид Бурханаас өөртэй нь ойр байхыг давж заалдан гуйсан. Есүс Өөрийнх нь үзэж туулах гэж буй хамгийн хүнд зоволт нь Бурханаар орхигдсон гэсэн үг болохыг мэдсэн хэдий ч ингэснээр Бурхан Өөрийн хүмүүсийг дахиж хэзээ орхихгүй гэдгийг бас мэдсэн.
Дуулал нь төгсгөлдөө: "Тэр үүнийг үйлдсэн" гэсэн магтаал болон ялалтын тэмдэглэгээгээр төгсдөг. Есүс төгсгөлийг нь үзэж, бидний гэмийг үүрч, мөн Бурхантай байгуулах бидний эвлэрүүллийн төлөөсийг төлсөн. Өнгөрсөн үеийнхэн болон ирээдүйд төрөх хүмүүст бүгдэд нь түүний Бурхан бол Өөрийн хүмүүсийг зовлонгоос авардаг Бурхан болохыг мэдэх болно хэмээх Давидын тунхаглалаар дуулал дахь зөгнөл нь тодорхой болж харагдах болно. Энэ бүхний үр дүнд Есүс тэр чигээрээ Бурханаар (бидний төлөө!) орхигдсон, бөгөөд зовлон дундаа ч, бид Түүнийг дуудан хашхирах үед Бурхан хол байгаа мэт эсвэл огт хариулахгүй байгаа мэт санагдах үед ч бид хэзээ ч орхигдохгүй гэдэгтээ бид итгэлтэй байж болно.
Залбирал
Өршөөлөөр дүүрэн Бурхан, Таниас тэр чигээрээ тусгаарлагдсан байх нь ямар утга учиртай болохыг Есүс мэдсэн учраас, хэзээ ч бид үүнийг туулах шаардлагагүй болсоны төлөө Таныг бид алдаршуулъя. Эргэлзэх шалтгаан байгаа гэж бодох тэр үед ялангуяа үүнд үнэхээр итгэхэд бидний итгэлийг хүчирхэгжүүлж өгөөч. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.