Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 19: Израйлын Зарц"
Бурхан сайн гэдгийг бид яаж мэдэх вэ? Исаиа 49-р бүлэг нь бүх үндэстнүүдэд илгээсэн захиа маягаар эхлэсэн (эшлэл 1," Эргийн орнууд аа …Алс холын хүмүүс ээ”) боловч үүнийг уншиж бас сонсож буй хүмүүс нь Израйлчууд юм. Энд, бичээч нь үнэн хэрэгтээ бүх хүмүүст хандан ярьж байгаа. Еврейчүүд цөлөгдсөн байсан бөгөөд буцаж очихыг маш ихээр хүсч байсан бөгөөд аврал хаанаас ирэх юм бол хэмээн тэд эргэлзэж байсан. Исаиа "зарц" хэмээх тэр нэгэнд үүнийг хамааруулсан бөгөөд Тэрээр (эшлэл. 3), энэхүү онцгой цагт бэлтгэгдсэн, хүмүүсийг буцаан авч ирэх Нэгэн боловч, энэхүү тулаан нь цэрэг зэвсгийн тулаан биш харин Түүний амнаас гарах Үгсийн хүчээрхи тулаан байх юм (эшлэл. 2). Зүгээр бие махбодын чөлөөлөлтийг авч ирээд зогсолгүй Тэрээр Үгсээрээ үнэхээр авралыг авч ирэхээ хэлсэн.
Тэр үл мэдэгдэх зарцын нэр Израйл хэмээгддэгт —(эшлэл. 3) —тэрээр хүн байхын зэрэгцээ тэрээр Израйлын ард түмэнд байвал зохих бүх л онцлог шинжүүдийг агуулсан төгс төгөлдөр нэгэн гэдэг дээр л гажуулдал орж ирдэг. Үүнийг уншиж байхдаа Израйлын ард түмнээр бүх овог ерөөгдөх учиртай (Эхлэл 12) гэсэн хэзээ ч биелэгдээгүй тушаалыг бид санах ёстой. Хэн ийнхүү үйлдэх бол? Энэ хүн нь Израйлын төгс хувилбар байх бөгөөд, улмаар зөвхөн Еврейчүүдийг авраад зогсохгүй —Бурханыг алдаршуулах Нэгэн байх юм (эшлэл. 3), мөн тэрээр "Бүх үндэстнүүдийн гэрэл" болох Нэгэн мөн (эшлэл 6).
Тэрээр Өөрийн зөрүүд хүмүүсийг ба энэ дэлхийн бүх л үндэстнүүдийг хараад Өөртэйгээ харилцах харилцаанд тэднийг буцаан авч ирсэн учраас бид Бурхан бол сайн гэдгийг мэддэг (эшлэл 5). Яаж? "Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд" хэмээн эшлэл 6-дээр бичсэн байдаг нь Еврей хэлний дүрэмтэй нийцдэг. Зарц Есүс Бурханы зөвхөн авралд хүрэх утга учир төдийгүй —Өөрийнхөө үхэл ба дахин амилалтаар Тэр Өөрөө аврал болсон.
Залбирал
Эзэн Есүс, зовлон эдлэсэн Зарц болон Аврагч, бидний аврал болсноороо, Өөрийнхөө амиар бидний төлөөсийг төлснөөрөө, гарцаагүй үхлээс биднийг аварснаараа биднийг Та Өөртэйгээ харилцах харилцаанд буцаан авч ирсэн. Таны үхэл болон дахин амилалтаар дамжуулан бидэнд илчилэгдсэн Таны хайр доторхи сайн байдлын үнэнээр дулаацагдсан махан биеийн зүрхийг бидэнд өгөөч. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.