Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 18 дахь өдөр

"Өдөр 18: Сонгогдсон зарц" Сүүлийн бүлгүүдэд, Бурхан зөнч Исаиагаар дамжуулан боломжит үйлдлийг бүрдүүлсэн; хуурамч шүтээний араас хөөцөлдөх үед, тэдгээр нь биднийг төөрөгдүүлсээр, боолчилсоор улмаар биднийг яваандаа сүйрүүлэх болно. Энэ сургаалд, Бурханаар сонгогдсон "зарц" нь шударга ёсыг авчирч бас "гяндангаас" хоригдлуудыг чөлөөлөхөөр дуудагдсан (эшлэл 7) гэсэн байдаг. Энэ нь Израйлчуудын сурах ёстой зүйл байсан бөгөөд өнөөдөр ч бидний сурах ёстой зүйл хэвээр үлдсэн. Хиймэл шүтээн шүтэхийн үндсэн чанар нь зохисгүй зүйлсийг шүтэж бас түүндээ үйлчлэх мөн. Христитгэлт сургаалийн гол нь, магтаалыг хүлээн авах зохистой "сонгогдсон Нэгэн" болох Есүс Христ бидэнд түрүүлэн үйлчилсэн гэдэг сургаал мөн. Бурханы үнэхээр таалдаг зүйлсийг бид хэрхэн таньж мэдэн амьдралдаа буй хиймэл шүтээнүүдээ жинхэнэ магтаалаар хэрхэн орлуулж эхлэх вэ? 1-4-р эшлэлүүдэд, "Үзэгтүн" Бурханы "таалдаг" нэгнийг хар хэмээн бидэнд хэлсэн. Үзэгтүн гэдэг нь хар бас хүндэтгэл үзүүл гэсэн утгыг давхар агуулдаг. Эзэнийг Түүний зарц; Бурханаар сонгогдсон, бас Түүний Сүнсээр дэмнэгдсэн Нэгэн гэдгээр нь харахыг Исаиа Израйлчуудад уриалсан. Энэхүү зарцыг таньж мэдсэнээрээ бид жинхэнэ Бурханыг хуурамчаас, "цутгамал хөрөг" болох "хий хоосныг" (Исаиа 41-р бүлэг) махан биеэр төрсөн бас Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун Түүн дээр тогтсон Зарцаас (Иохан 1-р бүлэг) хялбархан ялгаж салгах чадвартай болох юм. Биднийг удаан хугацааны турш алс холоос ажиглан судласан энэхүү Зарц нь бидний шархалсан болон үргэлж итгэл алдрахдаа хялбархан бас найзын зөөлөн хандлагын тусламжтайгаар Түүний үйл хэргийг гүйцэтгэх болно гэдгийг маань мэддэг (эшлэл 3). Хүү таны төлөө үхэх хүртлээ Эцэгтээ үйлчилэхээс тааллыг авсан болохыг үзэгтүн. Тэгвэл, Есүс дотор "тааллыг амсаж" эрх чөлөөтэйгээр амьдар. Залбирал Эцэг, Хүү бас Ариун Сүнс ээ, Бурханы Гурвал нь ажлаа бүрэн утгаар нь хийж байгаагийн төлөө бас энэ сургаалийн гол хараа нь хуурамч шүтээнүүдийг шүтэх болон үүнээс ирэх зовлонд төгсгөл авч ирэх болохын төлөө бид Таныг магтъя. Таны Үгийн төлөө бид Таньд талархъя, түүнийг бид ширтэн бас Таны Өөрийнхөө хүмүүстэй байгуулсан тэр гэрээг бид тунгаан бодох болтугай. "Дарамтад байгсдыг чөлөөлөхийн" (Лук 4:18) тулд зарц-хаан болох Есүс Христийг илгээсний тань төлөө бид Таньд үнэхээр их баярлаж байна. Христийн нэрээр залбирлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна