Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 17: Тэр Нэр"
Израйлын хааны хүндэтгэлийн ёслол дээр Израйлчууд Дуулал 72-р бүлэг дэхь залбиралтай адил залбирлыг залбирдаг байсан. Энэхүү залбирал нь хаанаа батламжилсан үгс төдийгүй мөн удирдагчиддаа тавьсан найдвар болон шалгууруудыг илэрхийлсэн. Хаан бол Бурханаас ард түмэнд ирэх тэр ивээл гэж тооцогддог бөгөөд тэрээр шударга шүүлт болон зөвт байдлын ариун үлгэр жишээг өндөрт өргөх шаардлагатай. Сул дорой нэгнийг хайрлан хамгаалахыг хаанаас хүсэх нь гэнэн эсвэл горьдолттой хүсэл төдий биш, харин Түүнийг тослосон Нэгэнд итгэх итгэл дээр үндэслэгдсэн. Израйлын Бурханы төрөлхийн чанар бол сул дорой нэгнийг Аврагч бас Туслагч, учраас хаан ч мөн ийм зан чанартай байх ёстой. Хааны нэр мөнхөд оршихын төлөөх залбирал нь хаан ядуу дорой хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх тэрхүү найдварын итгэл дээр үндэслэсэн бөгөөд түүний төлөөх залбирал нь үнэн хэрэгтээ бүхий л ард түмний аюулгүй байдал болон жаргалтай байдлын төлөөх залбирал гэсэн үг.
Түүнээс хойш өнөөг хүртэл, үнэн хэрэгтээ энэхүү тэнгэрлэг шалгуурт хүрч чадах хаан эсвэл удирдагч ганц ч байгаагүй. Өнөө үед тэр ч нэр эсвэл энэ ч нэр биднийг аврах болно гэдгийг сурталчилахад зарим хүмүүс амьдрал болон мөнгөө үрж байхад бидний ихэнх маань удирдагчиддаа итгэх итгэлээ алдсан, тэдэнд бүгдэд нь үл итгэдэг байдалтай болжээ. Христийн дагалдагчид болохынхоо хувьд, ядуу, сул дорой нэгнийг үнэхээр аврах Тэр Нэгний Нэрийг Бурхан бидэнд өгсөн гэдгийг бид мэддэг. Христ дотор, бидний Хаан хэрэгцээ болон зовлонд маань санаа тавиад зогсолгүй харин тэдгээрийг өрөвч сэтгэлээр таньж мэддэг Хаантай болохоо бид мэддэг. Христ дотор Түүний Нэр болон Хаанчлал алдаршуулагдахын төлөөх залбирлууд нь бүх хүмүүсийн амар тайван болон ивээлийн төлөө гэсэн утгатайг бид мэддэг. Хаан таны төлөө бас таны бүхий л хэрэгцээнүүдийн төлөө үнэхээр санаа тавьдаг гэдгийг та мэдэх үү? Та Түүний Нэрийг дуудсан уу?
Залбирал
Тэнгэрлэг Бурхан, Бидний хүсч байсан бас бидэнд үнэхээр хэрэгтэй Хаан бол Таны Хүү болохын төлөө; Түүний өрөвч сэтгэл бидний үзэж мэдэрсэн бүхнээс хамаагүй илүү болохын төлөө бид Таныг алдаршуулъя. Бидний зөвт Хаан болохын тань хувьд Таньд найдаж бас дуулгавартай байхад бидэнд туслаач, мөн Таны Нэр мөнхөд магтагдах болтугай. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.