Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар
"Өдөр 14: Давж заалдалт"
Эмтэрсэн энэхүү дэлхийд, худал гүтгэгчиддээ хэрхэн хандах талаараа дуулаач Бурханд хандан давж заалдсан. Иймэрхүү давж даалдалт нь (“Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж”) дэлхий даяар хаа сайгүй байдаг хоморголон устгах болон сексийн зорилгоор наймаалагдах гэх мэт шударга бус явдлыг үзээгүй хүмүүсийн хувьд хэлэхэд тийм ч амар биш байх боломжтой. Гэсэн хэдий ч, мууг муугаар хариулахаар бид хэзээ нэгэн цагт сонгосон л байдаг. Гэсэн хэдий ч шударга бус байдлыг өөрөө шийдвэрлэхийн оронд дуулаач нь энэхүү шударга бус явдлыг Бурханд авч ирж улмаар өөрийнх нь өмнөөс үйлдэхийг давж заалдан гуйсан. Өөрийг нь буруутгагчдад тохирох залхаан цээрлүүлэлтийг өөрөө хайхын оронд тэрээр шударга бас ариун Бурханаар асуудлыг шийдвэрлүүлэхийг сонгосон.
Хэрэв Бурхан зөвхөн л уучилдаг боловч шударга бус Бурхан байсан бол бид Бурханы эсрэг гэм үйлдэх үед бидэнд очих газар байхгүй байх байсан. Гэвч Бурханы ариун байдал нь ёс журамгүй явдалтай нийцдэггүй. Энэ нь хичнээн сайхан сонсогдох хэдий ч, бид өөрсдөө ч ёс бусыг үйлддэг учраас, бидэнд зориулсан арга зам байхгүй л бол бид дайснуудынхаа нэгэн адил шүүлтээр шүүгдэх л болно. Дуулаач (эсвэл бид) Бурханд хандан давж заалдах цорын ганц шалтгаан бол Христ аль хэдийнээ биднийг өмгөөлсөн. Христ Бурханд хандан загалмай дээрээс уйлан байх үед Тэр гологдсон бас доромжлогдсон байсан учир нь Тэрээр гэмт хүн төрөлхтөний өмнөөс энэ бүхнийг үүрч байсан. Биднийг өмгөөлсөн ямар ч гэм нүгэлгүй Христээр дамжуулан биднийг Бурхан хардаг учраас бид одоо Бурханд хандан давж заалдах боломжтой болсон.
Залбирал
Бурхан, бидний Аав аа,Таны эсрэг бидний үйлдсэн ёс бус үйлдлүүдийн төлөөсийг төлүүлэхээр Христийг илгээсний тань төлөө Таньд талархъя, тэгснээр бид төгс ариун Таньтай харилцаатай байх боломжтой болсон юм. Буруутгагдах үед маань бидний давж заалдахыг сонсдогт тань бас өршөөл хайр дотроо биднийг сонсох учраас бид Таньд талархъя. Бидний эсрэг бусад хүмүүс гэм үйлдэх үед тэдэнд тохирох залхаан цээрлүүлэлтийг өөрсдөө хайхын оронд давж заалдалтаа Тань дээр авч ирэхэд бидэнд туслаач. Христийн нэрээр залбирлаа, Амен.
Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигүүлслийг санадаг.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.